Дэлгүүрийн хаалга татан, гаднаас 40 орчим насны хоёр эрэгтэй орж ирэв. Тэдний нэг нь амны хаалтаа зүүгээгүй байлаа. Худалдагч “Маскаа зүүгээрэй” хэмээн шаардлага тавихад “Өө, мартчихаж” гээд тоосон шинжгүй инээд алдан, хөргөгч рүү чиглэн явлаа. Түүний халууныг үзэх гэтэл “Миний халуун 160 хүрэх байх шүү” хэмээн даапаалаад амжив. Хамт явж буй эрэгтэй нь “Нэг үнээ л авъя” гэхэд өнөөх нь “Худалдагчаа хоёр үнээ авъя” гэж зөрүүдэлсээр картаа уншуулж, чанга чанга инээлдсээр дэлгүүрээс гарч одлоо. Тэд цагаан өнгийн “королла” маркийн автомашин хөлөглөн явах бөгөөд жолооч нь халамцуухан байх аж. Нийслэлийн гэр хороололд хөл хорионы хатуу дэглэм хэрхэн үйлчилж байгааг уншигч та бүхэнд сурвалжлан хүргэхээр “Шар хад”-ны нэгэн дэлгүүрт орж ирээд байсан нь энэ юм.
Тэднийг дэлгүүрээс гарсны дараахан согтууруулах ундааны худалдан авалт хэр байгаа талаар худалдагчаас асуухад “Архи, пиво зарж байж л мөнгө орж ирдэг. Хөл хорио тогтоосноос хойш манай дэлгүүр өдөрт 24 ширхэг 2.5 литрийн пиво татан авч, худалдаалж байгаа. Өдөртөө зарагдаад дуусдаг. Нэг хүн 2-3 пиво аваад, гардаг. Энгийн үед үүнээс ч илүү борлуулагдана. Архи худалдаалдаг байхад “Сэржим” гээд архийг хүмүүс их авдаг байсан. Ихэвчлэн ажилгүй, “бөбөчин” гэж хэлдэг дээ, тийм хүмүүс авдаг юм. Манай энд өрх толгойлсон ганц бие ээж, олон хүүхэдтэй айл, ажил хийдэггүй, эсвэл түр завсардсан хүмүүс их байдаг. Ер нь амьдралын түвшин дунджаас доогуур иргэд их байдаг юм. Манай дэлгүүрээс урагш яваад, холгүйхэн нэг өвгөн амьдардаг. Тэр хүн төрөөс олгосон 300 мянган төгрөгийнхөө 50 мянгаар нь архи аваад уучихсан. Үлдсэнийг нь манай дэлгүүрт хадгалуулсан юм. Дараа нь дүү нь ирээд авна лээ. Бас нэг эмэгтэй бий. Мөнгө олдох л юм бол архи аваад уучихдаг. Уг нь 2-3 хүүхэдтэй, ганц бие өрх толгойлсон эмэгтэй хүн” гэв. Төрөөс иргэдэд олгосон 300 мянган төгрөгөөрөө жаал жуулхан хүнс цуглуулж, үлдсэнээр нь согтууруулах ундаа авч уудаг олон хүн энд бий гэнэ. Зарим нь хөл хорио суларч, ажил нь эхлэх хүртэл 300 мянган төгрөгөөрөө хоногийн хоолоо зохицуулж, арай ядан болгож буй аж.
Гэр хорооллын иргэдэд тулгамдаж буй бас нэгэн асуудал бол дэлгүүрийн өр нэхэгдэх явдал. Тэд хар данснаас нэрээ хасуулж, дахин зээлээр хүнс авах “нүүр”-тэй болохын тулд өнөөх 300 мянган төгрөгөөрөө дэлгүүрт тавьсан өрөө тэглэж байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах “Печ” дэлгүүрийн худалдагчаас тодруулахад “Манай дэлгүүрээс зээлээр хүнс авч, өр тавьсан нэлээд олон иргэн бий. Зарим нь төрөөс олгосон 300 мянган төгрөгөөсөө жаал жуулхнаар дарж байна. Нийт хоёр сая гаруй төгрөгийн зээл гаргаснаас 800-900 мянга нь л төлөгдөөд байгаа. Зарим иргэд амьдралын боломж муу учир 300-гаасаа өрөө төлбөл халаасандаа мөнгөгүй болчихно гээд өгөхгүй байна. Хамгийн ихдээ 200 мянган төгрөгийн өртэй байснаас 100 мянгыг нь л өгсөн. Тэд ажил, орлоготой залгатлаа үлдсэн мөнгөөрөө өдөр хоногоо болгож байгаа шүү дээ. Намайг энэ дэлгүүрийг түрээсэлж эхлээд удаагүй байхад 100 мянган төгрөгийн хүнс, бусад зүйлс зээлээр авсан хүн одоо болтол өрөө төлөөгүй байна. Яагаад гэвэл анх хөл хорио тогтоосон үеэс хойш өдийг хүртэл ажил нь зогсчихсон. Тэр хүний 300 мянган төгрөг нь олгогдоогүй байгаа юм билээ. Гэтэл дахиад хөл хорио тогтоовол юу болох вэ. Одоо ч зээлээр хүнс авч байгаа олон иргэн байна. Тэдний төрөөс олгосон 300 мянган төгрөг нь дуусчихсан учраас ингэж зээлээр хүнс авч байгаа юм” гэлээ.
“Цагаан даваа”-ны хогийн цэгийн ойролцоох айл өрхүүдийн орчин, гудамж талбай хэчнээн их тоос шороотой, хогоор дүүрэн байдгийг хэн бүхэн мэднэ. Тийм л орчинд амны хаалтгүй нимгэн подвалк, өмдтэй бага насны дөрвөн хүүхэд хөл нүцгэн хөөцөлдөн тоглож байхтай таарав. Тэдний гэр гурван талаараа хашаалсан, урд тал нь ил задгай, хашаалаагүй юм байна. Гэрийнх нь урдхан талд овоолсон шороо юм уу гэлтэй дов байх аж. Тэр довон дээр өнөөх дөрвөн хүүхэд хөл нүцгэн гүйлдэж, шороо тоосонд дарагдан байлаа. Тэднийг “Гэртээ ор” хэмээн санаа тавих хэн ч байсангүй. Ерөнхийдөө гэр хорооллын гудамж, сагсны шийд, худгийн хажуудах тоглоомын талбай зэрэг хүүхэд хаана тоглож болно тэр газарт тав, арваараа цугларан тоглодог байна. Хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ үед ийн дэл сул байдал ажиглагдах нь гэр хороололд хараа хяналт муу байгааг илтгэнэ. Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихгүй байгаагийн нэг илрэл юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн IX хорооны оршин суугч М.Х “Хүүхдүүд гэрээсээ гарч, тоглож байгаа нь их харагдах юм. Энэ үнэхээр санаа зовмоор зүйл. 5000 орчим хүүхэд коронавирусийн халдвараар өвчилнө гэдэг юу гэсэн үг вэ. Миний сонссоноор 10 настай хүүхэд энэ халдварын улмаас нас барсан юм билээ. Ердөө 10-хан настай хүүхэд шүү дээ. Манайх Шар хадны эцсээс дээшээ яваад холгүйхэн байдаг. Дэлгүүрийн гаднах сагсан бөмбөгийн шийдэн дээр хүүхдүүд тоглож байгаа нь их харагдах юм. Заримдаа цагдаагийн алба хаагч ирж, тараадаг юм. Ихэнхдээ 16:00-17:00 цагийн үед тав, арваараа цугладаг. Хүүхэд юм болохоор хөөцөлдөөд халууцахаар маскаа авчихдаг байх. Дийлэнх нь амны хаалтгүй харагддаг” гэв.
Хатуу хөл хорио гэх боловч бодит байдал дээр энд тэнгүй хүмүүс холхиж, хүүхдүүд хэд хэдээрээ бөөгнөрөн тоглож байна. Энэ мэт байдал нь гэр хороололд хөл хорионы хатуу дэглэм хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна.

| Гэр хороололд үйлчилж буй хөл хорионы бодит байдал ба иргэд |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |