Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын дагуу Баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд төрийн их бэлгэдэл Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх үүргийг Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас сонгогдсон бие бүрэлдэхүүн хүлээдэг аж. Жил бүрийн өдийд Төрийн тахилгат, Дархан цаазат Богдхан уулын зүүн энгэр Шажин хурахын аманд торгон цэргүүд Есөн цагаан туг цэнгүүлэх ёслолын бэлтгэлээ базаадаг билээ. Иймээс манай сурвалжлах баг торгон цэргүүдийн бэлтгэл хэрхэн хангагдаж буйг сурвалжиллаа.

Биднийг очиход торгон цэргүүд морьдоо эмээллэн, бэлтгэл хийхээр гарч байлаа. Тэд цагийн хуваарийн дагуу эрт босон гүйлт, гимнастик хийж, өглөөний цайгаа ууснаар ийнхүү бэлтгэлдээ орж буй нь тэр аж. Хааш хаашаа километр орчим газрыг чулуугаар хүрээлсэн байх бөгөөд майхан, гэр зэргийг эгнээ зэрэгцүүлэн барьсан байв. Баруун талд удирдлагын хоёр гэр байрлана. Харин удаах хоёр майхан бол туг цэнгүүлэх торгон цэргүүдийн байр юм. Дээрх хоёр майхантай хаяа залгаа майхны үүдэнд “Агуулах” гэсэн бичиг байх бөгөөд мод, түлээгээ борооноос хамгаалж агуулахад хураасан байв. Агуулахаас зүүн тийш 300 метр орчим явахад гаднаа усны нөөц, том зуух, сандал, ширээ байршуулсан жижиг майхан байх нь цэргийн гал тогоо аж. Ийнхүү орчин тойронтой танилцаж байтал биднийг Хурандаа М.Болдбаатар тосож авсан юм. Тэрбээр, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар томилогдоод удаагүй байгаа гэнэ. Түүнээс дараах цөөн асуултад хариулт авсан юм.
.jpg)
-Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа гэхээр таны хувьд анх удаа Төрийн хонжингийн үүрэг гүйцэтгэж байгаа юу?
-Би зэвсэгт хүчинд ажиллаад 30 гаруй жил болж байна. Өмнө нь энэ ангидаа Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын даргаар ажиллаж байсан. Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд торгон цэргүүдийг удирдан оролцдог албан тушаалтан буюу торгон цэргүүдийн захирагчийг Төрийн хонжин хэмээн цоллодог. Энэхүү нэр төртэй, хариуцлагатай үүргийг анх удаа гүйцэтгэж байгаадаа туйлын их баяртай байна. Үе үеийн 032 дугаар ангийн захирагч нар Төрийн хонжингийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, сүүлийн гучин жилийн хугацаанд чадварлаг найман захирагч энэ хариуцлагатай ажлыг хийж ирсэн байдаг.
-Хэчнээн цэргийн албан хаагчийн бие бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарсан бэ. Тугч, туг шилжүүлэгч, морь баригч зэрэг цэргийн албан хаагчдаа хэрхэн сонгодог вэ?
-Есөн цагаан тугийг хүндэтгэн залдаг нэг их тугч, найман тугч байдаг. Мөн 21 торгон цэрэг, тэдний захирагч гээд 32 морьтон буюу цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа явуулж байна. Энэ бүрэлдэхүүнийг сонгохдоо хамгийн эхлээд хүндэт харуулын цэргүүдээсээ морь унах чадвар, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох боломжтой эсэхийг нь тооцож сонгодог. Өдөр бүр заавар зөвлөгөө өгч, зааж сургана. Зарим үед шалгалт авна. Мэдээж хэрэг хамгийн хариуцлагатай ажил учраас алба хаагчдынхаа сахилгын байдал болон эрүүл мэндэд онцгой анхаарч ажилладаг.
-Та бусад хонжин нараасаа юугаараа ялгаатай ажиллаж байна вэ?
-Айхтар ялгараад байх юу байх вэ. Аль болох алдаа мадаг гаргахгүй сайн ажиллахыг л хичээж байна. Миний хувьд зөвхөн хүлэг морь, цэргийн албан хаагчаасаа гадна торгон цэргийн дүрэмт хувцсан дээр анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа хувцсаа шинэчлэхээр болж захиалга өгсөн. Удахгүй оёдлоос гарна. Энэ жилийн баяр цэнгэл наадамд шинэ дүрэмттэй явцгаана даа. Загвар болон хийц, дэг журамд өөрчлөлт ороогүй зөвхөн өнгийг нь сэргээж шинэчилж байгаа гэсэн үг юм.
-Төр, түмний өмнө торгон цэргээ командалж явна гэдэг амаргүй, бас нэр хүндтэй үүрэг. Анх удаа хонжингийн үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд сэтгэлзүйгээ хэр бэлтгэсэн бэ?
-Мэдээж хэрэг бэлэн байгаа. Яагаад гэвэл цэргийн хүн тушаал биелүүлдэг. Мөн энэ их нэр төртэй албаараа бахархаж, омогшиж байна. Бид Есөн цагаан туг цэнгүүлэх ёслолыг бид бүхэн үе таслалгүй гүйцэтгэж ирсэн уламжлалтай, цаашид ч гүйцэтгэх болно.

Торгон цэргүүдийн уналга, амгалан төрийн ажнай шарга хүлгүүдийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бие бүрэлдэхүүн жилийн дөрвөн улиралд хариуцан малладаг гэнэ. Өмнө жилүүдэд хоёр загал, найман шарга, 22 бараан хүлгийг хөлөөр нь тууж ирдэг байсан бол энэ жил ачааны машин дээр ачиж ирсэн байна. Мөн олон жил баяр наадмын үйл ажиллагаанд оролцсон гурван шарга, гурван бараан адуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, гавьяаныхаа амралтад гарчээ. Тэднийг сэлгэж ирсэн морьд хэдий нь эздэдээ дасаж болж, туг дарцаг болон чимээ шуугианаас үргэхээ больсон байлаа. Харин жилийн жилд Шажин хурахын амнаас төрийн ордон, наадмын талбайг зорьж, тугч эзэндээ дассан бор морь ганцаархнаа эрх дураараа явна. Чөлөөнд гарсан морьд яг л өөрийгөө сойдог адуу шиг бусад морьтой зэрэгцэн алхаж, эгнээ байраа эзэлж жил бүр хийдэг байсан үйлдлээ хүнээр заалгахгүй гүйцэтгэдэг гэнэ. Энэ бор хүлэг бол Төрийн наадамд тасралтгүй найман жил оролцон Есөн цагаан тугаа цэнгүүлж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн хийморь юм. Тугч эзнийхээ дэргэд зогсох бор морь биднээс үргэхийг ч мэдэхгүй байлаа. Эзэн нь ямар нэгэн зүйл гартаа бариад “Дррр дррр” хэмээн өхөөрдөхөд яг л хүүхэд шиг давхиад ирэх аж. Яаран яаран шогшсоор ирж буй нь эзнээсээ хивэг, тэжээл горьдож байгаа хэрэг гэнэ. Энд байгаа бүх морь өнө эртний түүхтэй Монгол төрийн таван хошуу тамгатай ажээ.


Есөн цагаан тугийн тэргүүн сүлдийг их туг гэдэг. Их тугийг залж явах хувь тохиол тэр бүр хүнд олдоод байдаггүй. Харин хошууч Д.Хашхүү төрийн их баяр цэнгэл наадамд ес дэх жилдээ их тугчийн үүрэг гүйцэтгэж буй ганцхан хүн. Тэрбээр, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн даргаар ажилладаг. Түүнээс их тугчийн үүрэг, хариуцлагын талаар тодрууллаа.
-Анх их тугчаар томилогдож байсан сэтгэгдэл одоо үүрэг гүйцэтгэж буй сэтгэгдэл хоёр хэр хол зөрүүтэй бол?
-Би анх Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор Их цагаан тугаа барьж байсан. Тухайн үед би идэр залуу, дунд офицер байсан болохоор ч тэр үү “Алдаа гаргах вий” гэж айж, эмээдэг байсан. Одоо ингээд ес дэх удаагаа их тугаа барьж байгаа хүний хувьд харьцангуй туршлага хуримтлуулсан байна. Үүнийгээ залуучууддаа үлдээх, хойч үеэ бэлтгэх зорилготой ажиллаж байна.
-Торгон цэргийн морьд тэр дундаа найман шарга, хоёр загалыг хэрхэн сэлгэдэг вэ?
-Дийлэнхийг нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн аймгуудаас авч, сэлгэдэг. Учир нь, зүүн аймгуудад цэвэр монгол цустай адуу байдаг. Мөн төрийн ёслолын агт морьдыг иргэд, малчид, олон нийтээс бэлэглэдэг. Өөрийн сүргээсээ төрдөө бэлэглэсэн түүхэн явдал цөөнгүй байдаг.
-Түмний мэлмийг булааж, сэтгэлийг баясгадаг хүлэг морьдын хувьд хоол тэжээл, тарга тэвээрэг чухал байх. Морьтойгоо хэрхэн ажилладаг вэ?
-Адуу малаа байгалиар нь идүүлж байна. Зарим шаардлагатай адуунд нэмэлтээр дусал тариа залгана. Мөн тосон туулга өгч байна. Өнгөрсөн долоо хоног бүх морьдодоо тусан туулга өгсөн. Үүнээс гадна хивэг өгдөг.



ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙХ ХУГАЦААНДАА УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОЖ ҮЗЭХИЙГ ХҮССЭН БОЛОВЧ МОРЬ БАРИГЧ БОЛСОН ДЭД ТҮРҮҮЧ
Тугчид офицер ахлагчаас бүрддэг бол туг шилжүүлэгч, морь баригч зэрэг үүргийг төрийн торгон цэрэг, хүндэт харуулууд гүйцэтгэнэ. Тэд ангийн захирагчийн тушаалаар мориноосоо бууж, мордох, туг шилжүүлэх, морь барих зэрэг үйлдлүүдийг нэгэн зэрэг хийнэ. Ташаандаа сэлэм зүүсэн цэргүүд хөлөө өндөрт өргөн алхах нь сүр бараатай харагдаж байлаа. Тэд нэг өдөрт найман цаг орчим бэлтгэл сургуулилт хийдэг гэнэ. Мөн чөлөөт цагаараа унтаж амрахаас гадна бие бялдрын хөгжилдөө анхаарч турник дээр гарах, штанг өргөх, гар дээр суниах гээд өөр өөрсдийн хүссэнээ хийцгээх аж. Удахгүй шинэхэн дүрэмт хувцсаа өмсөөд төрийн наадмыг зорих гэж буй морь бариач, дэд түрүүчийг А.Угтах баяр гэдэг. Тэрбээр, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн бөгөөд 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагджээ. Төрийн ёслолын үйл ажиллагаанд оролцох гэж байгаа талаараа “Хүүхэд байхдаа зургийг нь хардаг байсан эдгээр шарга морьдын хажууд сууж байна гэхээр өөрийн итгэж өгөхгүй өөрийн эрхгүй догдлоод байгаа юм. Ээжийгээ маш их санаж байна. Би 2018 оны Дундговь аймгийн Цагаандалай суман болсон залуу 34 бөхийн барилдаанд түрүүлж Сумын заан цол авсан. Цэргийн албанд ирснийх наадмаар нэг зодоглож үзнэ дээ гэж бодож байтал ингээд морь баригч гэх сайхан үүрэг гүйцэтгээд явж байна даа. Би Монголд морь унадаг байж байгаад томдоод Өвөр Монголд очиж зургаан жил морь унасан. Моринд ойрхон өссөн болохоор хэцүү зүйлгүй сайхан байна” гэв.




| ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЖЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |