Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Сарны толь бичиг” хэмээх ном өнөөдрөөс уншигчдын хүртээл боллоо. Тэрбээр 1995 оноос “Тэргүүн бүлэг”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг”, “Ганцаардлын дасгал”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, “Миний гунигийн түүх”, “Төсөөллийн өрөөнд”, “Үзэхийн хязгаар”, “Хотын үлгэрүүд”, “Толинд туссан Будда”, “Хараацай зогсолт” /2 боть/, “Салхины нэр Ө” хэмээх ном хэвлүүлжээ.
Мөн тэрбээр “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Монголын сонгомол тууж” антологуудыг яруу найрагч Г.Аюурзанын хамтаар эрхлэн гаргасан байдаг. Үүнээс гадна утга зохиол, урлаг, танин мэдэхүйн 150 номын редактораар ажилласан хөдөлмөрч уран бүтээлчдийн нэг билээ. Мөн 2007 оноос шүлэг, эсээ, өгүүллэгийнхээ номыг солонгос, франц, хятад хэлээр хэвлүүлж байжээ. Түүний зарим шүлэг, зохиол англи, орос, хятад, япон, солонгос, мажаар, серб, румын, польш хэлнээ орчуулагдан нийтлэгджээ. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн уран бүтээлүүдийг шимтэн уншиж, оюун санаа, зүрх сэтгэлийнхээ боловсролд үнэтэй хувь нэмэр оруулдаг уншигчид жилээс жилд нэмэгдсээр байна.

| ЯРУУ НАЙРАГЧ Л.ӨЛЗИЙТӨГСИЙН “САРНЫ ТОЛЬ БИЧИГ” ХЭМЭЭХ ШИНЭ НОМ УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛЛОО |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |