• Өнөөдөр 2025-02-05

"Барилгын хөгжлийн төв" үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын тогтолцоог нэвтрүүллээ

2025-01-16,   235

          "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015  чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.  "Мон майнинг сертификейшин" баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр  Олон улсын ISO 9001:2015  чанарын менежментийн тогтолцоог баталгаажуулах гэрчилгээг гардуулан өглөө.
     БХТ нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг 2023 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд тус стандартыг байгууллагынхаа стратеги тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих тогтолцоотой нэгтгэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. 
    ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлснээр байгууллагад олон давуу тал бий болдог. 
Үүнд:
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаанд тогтмол  сайжруулалтыг бий болгох, эрсдэлийг бууруулах. 
  • Үйл явцын тогтолцоо бий болох.
  • Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

"Барилгын хөгжлийн төв" үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын тогтолцоог нэвтрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188