Цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу өчигдөр Онцгой байдлын алба хаагчид дараах аврах ажиллагааг гүйцэтгэжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Үхэр чулуу гэх газар суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг өчигдөр өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход тус сумын Бадрах багийн Араатын-Уул гэх газраас Эрдэнэцагаан сумын чиглэлд 14 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн пробокс загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:25 цагт Эрдэнэцагаан сумын төвд ирсэн.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Шар бүрдийн хөтөл гэх газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тухайн газарт очиход Увс аймгийн Өлгий сумаас Улаангом сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ийн пробокс загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 22:40 цагт татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн Хад бригад гэх газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн газарт очиход Баянхонгор аймгаас Архангай аймгийн чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн муссо загварын суудлын автомашин цасанд сууж эвдэрсэн тул үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:54 цагт Хужирт сумын төвд ирсэн.
Эх сурвалж: ОБЕГ
Автомашин нь цасанд суусан 23 иргэнийг аварчээ |
|