Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхим цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан
Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээж ээ... хэмээн барьж буй барилгын хонгилд дуулж суусан залуугийн бичлэг цахим орчинд цацагдсан билээ. “Миний ээж” дууг уянгалаг хоолойгоор эвлэгхэн дуулсан хүүг Булганбямбын Билэгсайхан гэдэг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны дуулж байгаа бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш хүмүүсийн дунд “Хэн гэдэг, хаана амьдардаг барилгачин залуу юм бол” гэх асуулт, таамгууд их өрнөсөн. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Булганбямбын Билэгсайхан гэдэг. Би 2001 онд төрсөн, 19 настай. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, долдугаар ангиасаа эхлээд Улаанбаатар хотод аав, ээжийн хамт амьдарч байгаа. Одоо “Талын морьтон” циркт Х.Анхбаатар багшийн удирдлага дор морин циркийн үзүүлбэр үзүүлдэг. Энэ чиглэлээрээ жил гаруйн хугацаанд урд хөршийн Ордос, Ханги, Хөх хотоор циркийн тоглолтод оролцсон. Харин коронавирусийн халдварын улмаас бидний ажил түр завсарлаад байгаа. Одоохондоо барилга болон цагийн ажил хийж байна.
-Барилгын ажил хийж байхдаа дуулсан “Миний ээж” дууны хэсэг олон мянган хүнд хүрсэн. Тухайн үед юу гэж бодогдож байв?
-Би тухайн өдөр Нисэхийн урд баригдаж байгаа 1000 ортой хүүхдийн эмнэлгийн барилга дээр найзтайгаа ажиллаж байсан юм. Өдрийн цайны цагаар ээжийгээ санаад тэр дууг дуулж байтал найз маань бичлэг хийж байхаар нь больчихсон. Гэтэл найз минь дутуу дуулсан бичлэгийг тэр дор нь фэйсбүүк хуудастаа тавьчихсан. Тухайн үед ийм олон хүн сэтгэгдэл үлдээгээгүй л дээ.
Мөн манай Амраа гээд ах чатаар “Ахдаа бичлэгээ явуул. Фэйсбүүкдээ тавина” гэчихсэн байхаар нь би явуулсан. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь би хөдөө ургац хураалтын ажил хийхээр энд хүрээд ирсэн. Маргааш нь найзынхаа утсыг гуйж байгаад фэйсбүүкдээ ортол миний дуулсан бичлэг олон хүнд таалагдаж, хэдэн мянган сэтгэгдэл үлдээсэн байсан. Бүүр гайхаад, хэсэг шокны байдалд орсон доо. Хүн тийм юм харахаар зүүд биш байгаа даа гэж бодоод л явчихдаг юм билээ.
-Танай удамд дуулдаг хүн бий юү. Дуучин болно гэж боддог уу?
-Би багын л дуулах дуртай, байнга тэмцээн уралдаанд оролцдог байсан. Миний багын мөрөөдөл дуучин болох. Мөрөөдлөө биелүүлэх гээд СУИС-ийн Уртын дуучны ангид 2017 онд элссэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ЭЕШ өгч СУИС-ийн хувиар авсан ч төлбөр төлөх боломжгүй болохоор сургуульдаа сурч чадаагүй. СУИС гэх том айлд долоо хоног л “амьдарч”, хичээл сонголтоо хийгээд, төлбөргүйн улмаас яах ч аргагүй гарсан. Надад тэр үед үнэхээр харамсалтай байсан.
Хэдэн жил хүсэж мөрөөдсөн сургуульдаа сурч чадахгүй байх чинь харамсмаар байдаг юм билээ. Тэрнээс хойш сургалтын төлбөрөө олох гээд ажил хийж байгаа. Дараа жилээс яаж ийгээд сурна гэсэн төлөвлөгөөтэй байна. Манай ээжийн талынхан гоё дуулдаг хүмүүс байдаг. Хүмүүс сайн таних нь гэвэл “Voice mongolia”-2020 тэмцээний шилдэг оролцогчийн нэг Э.Дашням манай ээжийн төрсөн ахынх нь хүүхэд.
-Дуулж байхдаа юу мэдэрдэг вэ. Ихэвчлэн ямар үед дуу дуулах дуртай вэ?
-Ямар дуу дуулж байгаагаас шалтгаалж мэдрэх мэдрэмж өөр. Ихэвчлэн би аав, ээжийн тухай дуулах дуртай. Ээжийгээ санасан үедээ дуулаад суух хамгийн гоё. Ер нь сэтгэл тавгүй үедээ дуулж сэтгэлээ сэргээдэг. Хүнтэй ярилцахаас илүү дуулахаар илүү тайвширч, сэтгэл сайхан болдог.
Манай арван жилийн ангийн багш биднийг төгсдөг жил бурхан болсон. Багш минь надад “Ямар ч хамаагүй аргаар дуучин болоорой. Би чамд итгэж байна. Багшийнхаа захиасыг заавал биелүүлээрэй” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би багшийнхаа мөрөөдлийг биелүүлэх юм сан гэж хичээж байгаа.
Миний аав, ээж ч бас “Хүүгээ дуучин болоосой” гэж мөрөөддөг. Хэрэв тэдэнд минь боломж байсан бол хүүгээ их сургуульд сургах сан гэж их хүсдэг. Гэхдээ миний төлөө бүтэн 18 жил хөдөлмөрлөж, хайр халамж болон юугаар ч дутаахгүй өсгөсөн болохоор одоо би өөрийгөө болгоод явна гэж боддог. Тийм ч болохоор сургалтын төлбөрөө өөрөө олох гээд ажил хийж байгаа.
-Аав, ээж нь чиний дуулж байгаа бичлэгийг үзсэн гэнэ үү. Хүүгээрээ бахархсан байх даа?
-Тийм ээ. Ээж минь илүү их баярласан байна лээ. Бичлэг үзсэнийхээ дараа ээж “Миний хүү мөн гэж үү” гээд бүүр гайхаад байсан. Ээжтэйгээ уулзаагүй 20 гаруй хонож байна. Ажил их байгаа болохоор гэртээ очиж чадаагүй явна. Одоо хийж байгаа ажлаа дуусгаад гэртээ харина.
-“Миний ээж” дууг манай уншигч, сонсогчдод дуулж өгөх боломж байгаа юу. Дууг нь бүтэн дуулуулчихгүй гэсэн хүн олон байна лээ?
-Улаанбаатар хотод очихоороо дуулж өгч болно. Одоо сүлжээ муу болохоор, тэгээд ч утсаар дуулахаар олигтой сонсогдохгүй байх. Би тэр үед бүтэн дуулах гэж байсан юм. Даанч найзыгаа бичлэг хийж байгааг мэдээд сандраад больчихсон. Хэрэв хүмүүс хүсвэл танай редакцид очоод дуулж өгье өө. Би СУИС-д ямар ч байсан суралцаад өөрийн гэсэн олон уран бүтээл хийнэ гэж бодож байгаа. Өөрийнхөө дуслуулсан хөдөлмөрийнхөө үр шимийг удахгүй хүртэх байх гэж найдаж байна.
Барилгын хонгилд дуулсан Б.Билэгсайхан: Ээжийгээ санаад дуулж байтал найз маань бичлэг хийчихсэн байсан |
|
2025-04-16 17:03:02
2025-04-16 16:40:20
2025-04-16 16:28:48
2025-04-16 16:21:26
2025-04-16 15:42:21
2025-04-16 15:00:36
2025-04-16 14:52:33
2025-04-16 14:33:50
2025-04-16 13:27:42
2025-04-16 12:44:56
2025-04-16 12:07:45
2025-04-16 10:48:57
2025-04-16 10:41:52
2025-04-16 10:24:06
2025-04-16 10:17:10
2025-04-16 10:10:35
2025-04-16 08:54:40
2025-04-16 08:42:49
2025-04-16 08:20:32
2025-04-16 07:00:16
2025-04-16 07:00:00
2025-04-16 07:00:00
2025-04-16 07:00:00
2025-04-16 07:00:00
2025-04-16 07:00:00
2025-04-16 07:00:00
2025-04-16 06:00:00
2025-04-16 06:00:00
2025-04-15 20:24:30
2025-04-15 19:09:03
2025-04-15 17:27:12
2025-04-15 17:17:03
2025-04-15 16:30:27
2025-04-15 16:09:10
2025-04-15 16:01:33
2025-04-15 15:44:10
2025-04-15 15:31:26
2025-04-15 15:16:02
2025-04-15 15:13:19
2025-04-15 14:30:10
2025-04-15 14:29:25
2025-04-15 14:09:02
2025-04-15 14:07:26
2025-04-15 13:52:18
2025-04-15 13:50:18
2025-04-15 13:30:54
2025-04-15 13:16:10
2025-04-15 13:04:26
2025-04-15 12:50:30
2025-04-15 12:44:24
2025-04-15 12:41:33
2025-04-15 12:25:05
2025-04-15 12:25:00
2025-04-15 12:22:46
2025-04-15 12:16:54
2025-04-15 11:08:14
2025-04-15 10:47:11
2025-04-15 10:41:09
2025-04-15 10:32:09
2025-04-15 09:42:02
2025-04-15 08:44:21
2025-04-15 08:09:03
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 06:00:00
2025-04-15 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |