Хан-Уул дүүргийн IX хороонд байрлах 114 дүгээр сургуулийн хогийн цэг дээр бага, дунд ангийн сурах бичгийн номууд хөглөрч байгаа зураг цахим сүлжээнд цацагдсан. Сурах бичгийн номыг жил бүр тендер зарлан, өндөр үнээр хэвлэж, сурагчдад түрээслэж, мөн зардаг. Бага дунд орлоготой айл өрхийн хүүхдүүд түрээслэх, худалдаж авах мөнгөгүйн улмаас сурах бичгийн номгүй хоцрох нь түгээмэл байдаг. Гэтэл эдгээр сурах бичгийн номуудыг хогийн цэгт хаясан байгаа нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Энэ талаар 114 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Ариунаагаас тодрууллаа.
-114 дүгээр сургуулийн гадна хогийн цэгт сурах бичгийн номыг олноор нь хаяжээ. Яагаад хаях болсон юм бэ?
-Манай сургууль тэр номуудыг хаяагүй. Ерөнхий боловсролын сургуулиуд сурах бичгийн хуучин номуудаа хадгалдаг. Манай сургуулийн гадна байсан номууд бол 2005-2006 оны сурах бичгүүд байсан. Бүгд 15-16 жил болчихсон гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн жилээс эхлэн манай сургууль хуучин номуудаа хаягдал авдаг газруудад өгч байгаа. Гэтэл энэ жил хаягдал авдаг газар маань үйл ажиллагаагаа зогсоосон учир эдгээр номыг авахгүй гээд сайн дурын байгууллагад өгөхөөр болсон. Авах хүмүүс нь “Баянзүрх дүүргээс очно. Ямартай ч ачихад бэлдээд гадаа тавьчих” гэж хэлэхээр нь бэлдээд тавьсан юм. Гэтэл тэр орой авч амжаагүй. Маргааш нь тараачихсан байсан.
Өчигдөр (уржигдар) захирал харсан юм билээ. Тэгээд янзлуулах хооронд нэг хүн зургийг нь аваад хүмүүст хэрэг болж магадгүй гээд цахим сүлжээнд тавьчихсан юм билээ. Тэр хүнтэй бид холбогдоод зургийг нь устгуулсан.
Эцэг, эхчүүд тэр номуудыг авахаар очсон юм билээ. Одоо бүгдийг нь хураагаад, янзалчихсан байгаа. Сайн дурын байгууллагын хүмүүс авахаа больсон. Манай сургууль цаасны үйлдвэрт хуучин номуудаа өгөхдөө хавтас, цавуутай нурууг нь хүртэл шалгуулдаг. Энэ жил авахаа болилоо гээд хүүхдийн сайн дурын байгууллага “Үзэж байгаад авъя. Ямар ч байсан бид аваад хөдөөний хүүхдүүдэд өгөөд гал түлүүлье” гээд гаргуулсан юм.
-Хүн авна гэхээр нь гадаа гаргасан гэлээ. Зургаас харахад хогийн пункерийн хажууд тарчихсан байсан. Мөн хуучин гэхээргүй цэвэрхэн номууд байна лээ?
-Хүн авна гэхээр нь бүх номуудыг багцлаад, хайрцганд хийгээд тавьсан байсан. Авах хүмүүс нь орой 20:00 цагт ирж авна гэсэн. Хог хаягдлаа ачихдаа орж, гардаг хаалга, хогийн пункер хоёр хоорондоо ойрхон зайтай байдаг. Тэр хаалганы гадна талд хуучин номууд цэгцлээд тавьчихсан байсныг орой нь хүмүүс үзсэн байна лээ. Манай сургуулийн ойролцоо архичин, илүү дутуу мөнгө болохоор зүйл хайсан хүмүүс зөндөө байдаг. Жижүүрүүд тэнд очиж шалгаагүй юм билээ.
Манай сургуулийн гадна байсан номууд бол 2005-2006 оны сурах бичгүүд байсан. Бүгд 15-16 жил болчихсон гэсэн үг шүү дээ
-Хэддүгээр ангийн хэчнээн ном байгаа вэ?
-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Дандаа л бага, дунд ангийн сурах бичгүүд байна лээ. Актлагдаад нэлээн удаж байгаа. Нэг килограммыг нь 10-20 төгрөгөөр өгдөг байсан. Өнгөрсөн жил болов уу, нэг удаа хаягдлын үйлдвэрт хуучин ном тушаахад 10 орчим мянган төгрөг болсон.
| 114 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.АРИУНАА: Манай сургууль сурах бичгийн ном хаяагүй |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |