Үзэгчдийг байлдан дагуулж, хүлээлт үүсгээд байгаа “Пентхаус” цуврал олон ангит киноны гол дүр болох Чон Со Жинны дүр дуу оруулсан орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Ф.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ганц Чон Со Жин бус Жу Дантегийн охин Сок Ген зэрэг 5-6 дүрд дуу оруулсан билээ.
-Сайн байна уу. Уншигчдын хувьд та үзэх дуртай киноных баатруудын дуу хоолойгоор танил болсон. Харин жүжигчин, дуу оруулагч П.Оюунчимэг гэж хэн бэ гэж олон хүн сонирхож байгаа болов уу?
-Намайг П.Оюунчимэг гэдэг. СУИС-ийг 2003 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Ингээд МҮОНРТ-д орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр дагалдан хийсэн. Мэргэжлээрээ ажиллаад өдгөө 18 жил болж байна.
-18 жилийн хугацаанд хэчнээн орчуулгын кинонд дуу оруулсан бэ. Та тоолж үзсэн үү?
-Тоолж үзээгүй. Энэ хугацаанд нийт хэчнээн орчуулгын кинонд дуу оруулсан талаар мэдэхгүй байна. Ямартай ч хэдхэн жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цол авах үед давхардсан тоогоор 6000 орчим кинонд дуу оруулсан байна лээ.
-6000 орчим кинонд дуу оруулсан гэлээ. Тэр дундаас үзэгчийн сэтгэлд хамгийн их хүрсэн нь ямар кино вэ?
-ОХУ-ын СТС телевизийн бүтээл “Кухня” буюу “Гал тогоо” кинонд дуу оруулсан. Тус кинонд эмэгтэй хүний дүр цөөнгүй байдаг. Нэгдүгээр бүлгийн анги дээр гардаг бүх эмэгтэй дүрүүдэд би ганцаараа дуу оруулж байсан. Үүн дээр нэлээн чадал шавхаж байлаа. Тухайн үед хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гээд гурвуулаа тус кинонд дуу оруулсан юм. Олон дүрд дуу оруулсан учир ур чадварын хувьд ахисан уран бүтээл болсон. “Цасангуа ба долоон одой”, “Үнсгэлжин” зэрэг олон хүүхэлдэйн кинонд дуу оруулж байлаа.
Орчуулгын кинон дээр нэг ангийн гурван хүн ажиллаж байгаа. Жу Дантед дуу оруулсан Б.Чинзориг, Шим Сүрёнд дуу оруулсан Ш.Жавхлан бид гурав СУИС-ийн нэг ангийнхан. Ер нь бол орчуулгын кинонд дуу оруулагч, жүжигчид манай ангиас хамгийн олон нь төрөн гарсан.
-“Пентхаус” кинонд дуу оруулж байгаа шүү дээ. Хэдэн дүрд дуу оруулж байгаа вэ?
-Тухайн киноны дүрс, текст өнөөдөр бидэнд ирлээ гэхэд тэдэн сарын тэдэнд бэлэн болгосон байх ёстой гэх зэргээр шахуу хуваарьтай байдаг. “Пентхаус” кино хоёр бүлэгтэй. Тус кинонд дуу оруулахад 3-4 хоног зарцуулсан. Студид маань хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй жүжигчин ажиллаж байна. Шаардлагатай бол урилгаар уран бүтээлчид авчирч, дуу оруулалт хийлгэдэг. “Пентхаус” кинонд нэг уран бүтээл хамгийн багадаа 5-6 дүрд дуу оруулсан. Миний хувьд гол дүр гэвэл эсрэг талын томоохон дүр болох Чон Со Жин, Жу Дантегийн охин Сок Гён, Чон Со Жиний гэрийн үйлчлэгч эмэгтэй зэрэг дүрд дуу оруулсан.
-Чон Со Жин гэх дүр ямар онцлогтой вэ. Дуу оруулахад тухайн дүрийн сэтгэл хөдлөлийг хоолойгоороо илэрхийлнэ гэдэг амаргүй байх?
-Ер нь бол орчуулгын кинонд дуу оруулахад ам барилт, дагаж унших гэсэн хоёр төрөл байдаг. Ам барилт гэдэг нь уйлах, инээх бүх тоглолтыг хийхийг хэлж байгаа юм. Бид нарын хувьд дагаж уншиж байгаа. Тус киноны тоглолтын 50 хувийг дагаж уншиж байна гэсэн үг. Хэдийгээр уйлах, инээх авиаг бүтэн хийхгүй байгаа ч гэлээ тэр тоглолтыг үзэгчдэд хүргэх учир дүрүүдийн сэтгэл хөдлөл ямар байна, хэр өндөр дуугаар орилж байна вэ, тэр бүхнийг дагаж тоглох ёстой.
Чон Со Жин гэх дүрийн хувьд нэлээн чанга дуугаар орилж, хашхирдаг, бачуурал ихтэй дүр учир дуу оруулалтад түүний араншинг дагасаар байгаад толгой өвдөх, стресстэх зүйл гарсан. Гэхдээ энэ уран бүтээл их сонирхолтой болохоор ядрахаа мэдэлгүй дараагийн ангийг хүлээж, үйл явдал нь хэрхэн өрнөх бол, жүжиглэлтийг нь дутуудуулахгүй юм сан гэсээр нэг л мэдэхэд кино маань дууссан. Үзэгчид мөн адил эхний ангийг үзчихээд дараагийн ангийг тэсэн хүлээдэг шүү дээ.
-Нэг хүн 5-6 дүрд дуу оруулсан гэлээ. Олон хүний хоолойг нэг хүн гаргана гэдэг амаргүй болов уу?
-Ерөнхийдөө тухайн киноны дүрүүдийн тоглолтыг барьж явдаг. Тухайлбал, хүүхдийн дуу хоолой иймэрхүү байна даа гэх зэргээр тухайн дүрийн характерийг дуу хоолойгоороо гаргадаг. Ээж охин хоёр хоорондоо харилцан ярьж байлаа гэхэд дүрийнхээ тоглолтыг мартахгүйгээр хоолойныхоо өнгийг барьж авна гэсэн үг.
-“Пентхаус” киноны гуравдугаар бүлгийн зураг авалт эхэлсэн. Уг бүлэгт Чон Со Жинийг ямар зан, характераар гарч ирээсэй гэж хүсэж байна вэ?
-Энэ кинонд тэр чигтээ эрх мэдлийн төлөөх тэмцэл, өшөө хонзонгийн талаар өгүүлдэг. Эерэг дүр огтхон ч байхгүй, хүн бүр нэгдүгээрт байх ёстой. Хоёрдогч эсвэл гуравдагч гэж байхгүй. Би заавал ялагч, манлайлагч байх ёстой. Би... би... л гэсэн дүрүүдтэй кино. Тэгэхээр Чон Со Жиний зан авир хэзээ ч арилахгүй. Хоёрдугаар бүлгийн төгсгөлийн анги дээр хүртэл Чон Со Жин, Жу Данте хоёр ямар авир, ямар дүр гаргасан билээ. Тэгэхээр энэ дүрийг гуравдугаар бүлэг дээр эрс өөрчлөгдөөд, “Би ухаарлаа” гээд гараад ирэхгүй болов уу гэж бодож байгаа. Хэрвээ сайн дүрээр гарч ирэх юм бол дуу оруулалт мэдээж тухайн хүний тоглолтын дагуу өөрчлөгдөнө.
Найз, нөхдийн дунд намайг хараад “Аа нөгөө Чон Со Жин” гэх зэргээр тоглоом хийх үе байдаг. Бодит амьдрал дээр бол би Чон Со Жиноос тэс өөр хүн. Яагаад ч юм надад ихэвчлэн эсрэг дүрийн дуу оруулалт оногдоод байдаг юм. “Петхаус” кинонд дуу оруулахаас өмнө МҮОНТ-ээр гардаг байсан “Бурхан банш” кинонд мөн эсрэг дүрд дуу оруулсан. Мангала гээд эсрэг талын нэлээн том дүр байдаг.
-Одоогоор хэчнээн кинон дээр ажиллаж байна вэ?
-Ачаалал нэлээн их байдаг. Өнөөдөр гэхэд л нэг киног дуусгаж байна. Дараа дараачийн олон кино бий. Бид студи дээрээ байрлаж байгаа. Энд нэлээн удаж байна. Хамгийн сүүлд өвлийн хувцастайгаа энд ирсэн тэр чигээрээ л байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
| Ф.ОЮУНЧИМЭГ: “Пентхаус” киноны Чон Со Жин, Сок Гён, гэрийн үйлчлэгч зэрэг 5-6 дүрд дуу оруулсан |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |