-Сайхан өвөлжиж байна уу, та. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье?
-Сайн, сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Өнгөрсөн жил “Унаач хүүхэд” гээд хурдны морь унадаг хүүхдийн тухай Төрийн Соёрхолт, Ардын Уран Зохиолч Б. Догмидын зохиолоор бүтээгдсэн уран бүтээлд ажиллалаа. Түүний өмнө жил “Бууны сумыг буцааж болдоггүй” гэдэг нэртэй кинонд ажилласан. Энэ кино алаг морьтой Дандар баатарын тухай кино юм л даа.
-Таны бүтээсэн дүрээс харахад та их гуниглангуй хүүхэд байсан шиг санагддаг. Ер ямархуу хүүхэд байсан бэ?
-Би багадаа эрэгтэй хүүхэдтэй их тоглодог, эрэмгий, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цана тэшүүрээр гулгаж, хөл бөмбөг тоглодог халимаг үстэй охин байлаа. Аавын хайртай охин болохоор хэнээс ч айхгүй хэлэх гэсэн үгээ зоригтой хэлдэг, юманд ер эргэлздэггүй, эр хүчтэй, өөртөө итгэлтэй өссөн. Өөрийн тань харж байгаа гуниглангуй гэдэг бол киноны маань дүр.
-Анх таныг кино урлагт хөтөлсөн хүн хэн бэ. Алтан үеийн уран бүтээлчидтэй та нэгэн цаг үед хамт амьдарч, тэдний гар дээр бойжсон шүү дээ?
-Багаасаа кино их үздэг, жүжигчдийг их таньдаг, дотроо нууцхан жүжигчин болох хүсэл тээдэг охин байв. Тэгж явсаар дээд сургуульд орлоо. Нэгдүгээр курсэд нэг өдөр хичээл тараад байж байтал Ц.Цэрэндорж, МУГЖ М.Бадамгарав хоёр ангид ороод ирэв. Тэгэхэд М.Бадамгарав гуай надаас их олон зүйл асуусан, би ч сандраад. Хожим намайг Кино үйлдвэрт жүжигчнээр ороход Бадамгарав гуай тэтгэвэртээ гарч, би оронд нь орж байсан сонин түүхтэй. Тэр үед кинонд тоглоход их олон сорилт давдаг байлаа. Фото сорилд орно, хоёр дахь шатанд киноны сонгон шалгаруулалтад орох зэрэг гурав дөрвөн шатыг давж тэнцдэг байв. Ингэж л кино урлагт алхаж орсон түүхтэй.
Аавын хайртай охин болохоор хэнээс ч айхгүй хэлэх гэсэн үгээ зоригтой хэлдэг, юманд ер эргэлздэггүй, эр хүчтэй, өөртөө итгэлтэй өссөн.
-Алтан үеийн уран бүтээлчдээс үг сонсож, заримтай нь хос болж олон ч уран бүтээлд орсон байх?
-Анх би зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиолоор хийсэн “Эх бүрдийн домог” кинонд тоглосон. Олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан. Анх кино урлаг гэж юу байдгийг ч мэдэхгүй арван найман настай охин байхад минь алтан үеийн уран бүтээлчид надад бүхнийг эхнээс нь зааж зааварлаж өгсөн. Дараа нь Кино үйлдвэрт ороход мөн ялгаа байхгүй алтан үеийн ахмад уран бүтээлчид байлаа. Кино үйлдвэр 12 жүжигчний орон тоотой тэд бүгдээрээ олны танил том жүжигчид. Тэднээсээ суралцана, айна, сүрдэнэ.
-Ахмад үеийн уран бүтээлчдийн ажиллах арга барил, орчин цагийн залуустай харьцуулахад ямар байна вэ?
-"Үр жимс нь модноосоо илүү үзэсгэлэнтэй" гэж үг байдагчлан орчин үеийн залуус өөр сэтгэлгээтэй болжээ. Одоо техник технологи дээр тулгуурлаад кино уран бүтээл улам л сайжирч, өмнөх шигээ төвөгтэй байхаа больсон байна.
-Та уянгын дүрийн амплуатай жүжигчин. Тийм дүр бүтээх амаргүй байх?
-Найруулагч дүрээ сонгодог. Намайг анх "Эх бүрдийн домог"," Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна" зэрэг киноны дүрд авч тоглуулсан. Ерөөс тэд миний дөр чигийг зааж өгсөн улс. Намайг МУУГЗ, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч болон УГЗ Ж.Бунтар найруулагч нар уянгын амплуатай жүжигчин гэж хэлж байсан. Хожим О.Машбат маань ч тийм зохиол бичиж тоглуулж байсан.
“Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Сийлэн бөөр” зэрэг уран бүтээлийн дүрээс тантай хамгийн төстэй нь аль нь бол?
-Би тоглож байгаа юм чинь миний гэсэн зүйл тэр дүрд явдаг байх л даа. Товчхондоо дүр болгондоо би ямар нэг хэмжээгээр оршдог.
-"ЖИНЖИЙМАА" КИНОНЫ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА-
-Жинжиймаа кино бүтсэн түүхээс хуваалцаач?
-Энэ кино маань Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар хийгдсэн. Тухайн үед шилжилтийн нийгмийн ид үе байлаа. Бид урьд өмнө нь мэдэхгүй тийм л зах зээл гэдэг зүйл рүү орсон. Ажилтай байсан нь ажилгүй болж, ерөөс хүмүүс яах учраа олохгүй бужигнасан цаг үе байв. Энэ хямралаа дагаад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хохирох, нийгмээс ангид үлдэх явдал ихэссэн. Тэгээд л Монголын эмэгтэйчүүдийн холбоотой ярилцаж байгаад энэ киног хийсэн. Кино үзэхээ больсон 2000-аад онд кино маань жинхэнэ тэсрэлт болж чадсан. Тэгээд тухайн үедээ 169 сая төгрөгийн орлого олж, олон удаа татварын газар дуудагдаж байсан ч бүх зүйл алдаа мадаггүй төлөгдсөн болохоор давгүй өнгөрч байлаа. Олон үзэгч үзэж байсны нэгэн жишээ гэхэд, Эрдэнэтийн Горнякийн гол хаалгыг үзэгчид дайраад хавтсаар нь салган унагаж байлаа. Мөн Дарханд шөнийн 1 цагт үзэгчид шавчихаад киногоо гаргаж байсан зэрэг олон түүх бий. Энэ бол Балхаа, Булган хоёр сайхан дуу хийж, МУГЖ Т.Ариунаа маань амилуулж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Ганцэцэг нарын маань хүчин зүтгэл, найруулагч О.Машбатын маань ур ухаан, Маш операторын гайхалтай мэдрэмжээр бүтсэн. Ер нь уран бүтээлийн баг сайхан бүрдсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэр өөрчлөлт өгч чадсан бол?
-Үзсэн хүмүүст урам өгсөн. Кино үзээд гарахдаа зарим нь уйлж ирнэ. Би ингээд хэл орно гээд боддог гээд зангана. Би кинонд тоглохдоо, хэл, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дунд орж, дохионы хичээл заалгаж байсан тулдаа ойлгодог байлаа.
Жинжиймаа тухайн цаг үеийнхээ хамгийн олон үзэгчидтэй, тухайн цаг үедээ хамгийн хандалт өндөр 169 сая төгрөгийн орлого олсон кино болж чадсан
-Энэ киноны дуу одоо ч дуулагдсаар байгаа шүү дээ?
-Тухайн үед Т.Ариунаагийн маань аав, ээж хоёр бурхан болоод удаагүй байсан. Ёстой л тэр дуундаа сэтгэлээрээ амьдарч, сэтгэл зүрх нь эмтэрч байж дуулсан. Сэтгэлээс асгарч, сэтгэл рүү урссан бүтээл ингэж хүрдэг л дээ. Энэ жил манай киноны 20 жилийн ой тохиож байна. Нэг мэдэхэд хорин жил өнгөрч бидний амьдралд их өөрчлөлт гарчээ. Сүхээгийн дүрд тоглосон П.Цэрэндагва жүжигчин Хөдөлмөрийн баатар боллоо. Д.Ганцэцэг маань дөнгөж сургуулиа төгсөөд 22-23 настай охин анхны дүрээ авч байсан. Одоо МУГЖ болсон байна. Киноны маань Хонгорзулын дүрд тоглосон Оюун-Эрдэнэ маань мэргэжлийн жүжигчин болсон байна лээ.
-“Жинжиймаа” киногоо өөрөө үзээд уйлж байв уу?
-Уйлж байсаан. Киноны монтаж дуусаад Д.Ганцэцэг бид хоёрыг ирж үзээрэй гэсэн. Тэгэхээр нь Гансэрээ, Машка хоёрт жаахан хоол унд бэлтгээд очлоо. Тэгээд киногоо ч үзүүлэх юм боллоо. Эхлээд би их догь сууж байсан чинь төд удалгүй л уйлж гарсан. Д.Ганцэцэг бид хоёр хоёулаа л уйлсан даа.
-Таны амьдрал болон уран бүтээлтэй холбоотой салшгүй нэгэн хүн бол таны хань найруулагч О.Машбат. Хайрын түүхээ та хэвлэлд өмнө нь ярьсан байдаг. Харин найруулагч, уран бүтээлчийнхээ хувьд ямар хүн байсан бэ?
-Машка маань циркэд ерөнхий найруулагч байсан. Ер нь урлагт заяагдсан хүн. Их нарийн мэдрэмжтэй, аливаад уурлаж бухимддаггүй, тайван, их төлөв даруу, зөөлөн нэгэн. Уран бүтээлдээ их хайртай хүн байсан. Кино зургийн талбайдаа бол би Машкадаа захирагдана. Харин гэртээ бол би хоол унд, бүх зүйлийг зохицуулна.
Их нарийн мэдрэмжтэй, аливаад уурлаж бухимддаггүй, тайван, их төлөв даруу, зөөлөн нэгэн. Уран бүтээлдээ их хайртай хүн байсан. Кино зургийн талбайдаа бол би Машкадаа захирагдана. Харин гэртээ бол эсэргээрээ.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
МУГЖ Н.БАТЦЭЦЭГ: ДҮР БҮХЭНДЭЭ БИ ОРШДОГ |
|
2025-05-21 17:21:44
2025-05-21 16:30:10
2025-05-21 16:09:50
2025-05-21 15:49:24
2025-05-21 15:27:13
2025-05-21 15:16:15
2025-05-21 14:58:42
2025-05-21 14:55:13
2025-05-21 14:11:30
2025-05-21 14:10:29
2025-05-21 13:45:52
2025-05-21 13:35:00
2025-05-21 13:28:37
2025-05-21 13:21:38
2025-05-21 13:00:20
2025-05-21 12:56:24
2025-05-21 12:54:08
2025-05-21 12:42:28
2025-05-21 12:13:26
2025-05-21 12:05:35
2025-05-21 12:04:42
2025-05-21 11:55:18
2025-05-21 11:37:54
2025-05-21 10:54:46
2025-05-21 10:54:29
2025-05-21 10:53:52
2025-05-21 10:24:24
2025-05-21 09:34:26
2025-05-21 09:12:26
2025-05-21 09:00:00
2025-05-21 08:46:46
2025-05-21 08:34:07
2025-05-21 07:52:28
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 06:19:46
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |