• Өнөөдөр 2024-04-29

"The Hu" хамтлаг алтан дуун шагнал хүртжээ

2024-01-02,   295

    Монголын "The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн "Алтан дуун" шагнал хүртжээ.  Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна.
         Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулжээ. Энэ дуугаараа тэд хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол Улсаас хамгийн анхны удаа “Алтан рекорд” авч салхийг хагалаж байна.
             Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын 24 төрлийн чартуудад орж зарим чартуудад тэргүүлж байжээ. Үүнд домогт "Wolf totem" дуу 131-н долоо хоног буюу бүхэл бүтэн 2 жил 5 сар гаруй, "YuveYuveYu" дуу 65 долоо хоног буюу нэг жил хоёр сар гаран тасралтгүйгээр "World Digital Song Sales" болон бусад чартуудад жагсч рок хөгжмийн түүхэнд бичигдсэн байна.

"The Hu" хамтлаг алтан дуун шагнал хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188