• Өнөөдөр 2024-05-16

Нью Йоркын "Broadway World" сайт "Тамгагүй төр" жүжгийг онцолжээ

2023-11-23,   1661

            БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийн тоглож буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд сайшаан онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд, Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад "Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл" гэсэн шүүмж нийтлэгдсэн байна. 

      Нийтлэлд, "Орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Өдгөө Херо Баатарын найруулгаар Лондонд тоглогдож байна. Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн теаврын хөрвүүлэлт дээр ажилласан. Жүжигт хоёр мянган жилийн өмнөх Арчуг хааны тухай өгүүлнэ. Түүний хоёр хатан хоёулаа ханхүү төрүүлдэг ч нэг нь хааны хүү, нөгөө нь түүний шадар зөвлөх Эгэрэгийн хүү ажээ. Хаан өөрийн төрсөн хүүг илүүд үзэх үеэс Эгэрэг үр удмаа хаан ширээнд залгуулахаар сэтгэж, нялх үрсийг сольдог. Хөвгүүд нас биед хүрэх үед хааны хайртай хүү хэрцгий догшин авиртай, үе үе татаж унадаг өвчтэй нэгэн болсон байна. Арчуг хаан Эгэрэг ч бас татаж унадгийг анзааран Хучираа хаан ширээнд залж, төрсөн хүүгээ цаазлуулах хэцүү шийдвэр гаргажээ. Өшөө авалт, цаазлалт, аллага, тулалдааны үзэгдлүүдийн дараа хаан л ганцаараа үлддэг.
 
         Энэ улиралд бидний үзсэнтэй харьцуулахад Тамгагүй Төр жүжигт АҮДТ-ийн Питер Граймс шиг үзэгчдийг татах эсвэл Иолантегийн хөгжөөнтэй өнгө аяс байхгүй ч Жорж Мартины зохиол мэт гайхалтай үзвэр, жүжгийн үзэгдлээр дамжуулан өөрсдийгөө таниулж байр сууриа эзлэх аж. Гурван цаг үргэлжилдэг гэхэд зохиол нь тун ядмаг ч зөвхөн зохиолын төлөө театрт ирдэг хүн цөөн. Колизейд тавигдсан сонгодог эмгэнэлт олон жүжгүүдтэй харьцуулахад “Тамгагүй Төр” жүжиг удаан, нуршуу хэмнэлтэй ч бүжигчид, акробатчид зэрэг олон тооны жүжигчин байгаа нь тайз хийгээд зохиолын дутууг нөхөж байлаа. Гоо зүйн тухайд ялангуяа, хувцаслалт, тайзны дизайн, гэрэлтүүлэг нь West End-ийн шилдэг бүтээлүүдээс ялгарахааргүй байсан бөгөөд зураач асан Баатарын театрын гайхалтай мэдрэмжийг харуулдаг. Магадгүй энэ нь АҮДТ-ийн The Valkyrie-г ч бүтэн үзээгүй хүмүүсээс үндсэн жүжгээс илүү хэв маягийг илүүд тавьсан гэж ойлгогдож болох юм. (Зохиолын гүнд булагдсан хэв маягийг дээд зэргээр харуулсан, хэсэг нь хаан Вотан Приманигийн тайзан дээр өөрийн төсөөллийн дөлийг тойрон алхдаг). Хааны дүрд тоглосон Ганболдын Эрдэнэбилэг дүрдээ орж гайхалтайгаар амилуулдаг. Тэрбээр Сугарын Болд-Эрдэнийн бүтээсэн аймшигт зөвлөхийн дүр, Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нарынЦэцэр, Гүргэл хатны дүр гэх мэт бусад дүрийг дарж байна.
 
   Жүжгийн үеэр тараасан танилцуулгаас (брошур) үзвэл энэхүү Тамгагүй Төр жүжиг  Их Британиас зургаа дахин том газар нутагтай хэдий ч хүн ам цөөтэй Монгол Улсын зөөлөн хүчний бодлого гэдгийг үгүйсгэх аргагүй. Далайд гарцгүй тус улс Орос, Хятад (Уг жүжгийн Хятад улсад хориглосон) дарамттай тулгардаг. Хэрэв АҮДТ нь Колизиум эсвэл бусад театрт олон янзын өнгө төрхтэй жүжиг тавих нь үнэн бол "Тамгагүй Төр" жүжиг нь “Хулганы өргөө” мюзиклээс өөр бүтээл үзэж байгаагүй эсвэл театрт хөл тавьж үзээгүй хүмүүст тун таатай санагдах нь дамжиггүй. Хааны дараагийн довтолгоог би тэсэн ядан хүлээж байна" гэв.

Нью Йоркын "Broadway World" сайт "Тамгагүй төр" жүжгийг онцолжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-26 06:20:18
    Ж: Зөөлөн хүчний бодлого одоо та нар бууж өг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188