• Өнөөдөр 2024-05-17

“Kadr FW24” загварын шоу болно

2023-11-09,   373

                                 “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар “Kadr FW24” шоугаа хийхээр болжээ.
 
         Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулах юм. Мөн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель загваруудыг өмсөж танилцуулах аж. Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын нийлэмжийг хослуулан гаргах гэж зорилоо. Санаа, агуулгын хувьд зохилдлогоогүй хувцасны нийлэмж, буруу зөрүүгийн зохиромж гэхэд болно. Үүгээрээ энэ нийгмийн замбараагүй тогтолцоог шүүмжилж, загваруудаараа “дуугарах”-ыг хүслээ” гэсэн юм.
“Kadr FW24” шоу энэ сарын 23-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болно.

“Kadr FW24” загварын шоу болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188