• Өнөөдөр 2025-02-14

Ардын жүжигчин Э.Амартүвшин Дуурийн шилдэг баритон шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо

2023-11-09,   884

                 Дуурийн шилдэг баритон шагналын эзнээр Монгол улсын дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн,гоцлол дуучин МУАЖ Э.Амартүвшин хоёр дахь удаагаа тодорчээ. 
 
           Энэхүү шагналыг Италийн засгийн газар,Италийн ерөнхийлөгчийн өндөр ивээл дор,Италийн Гадаад Харилцааны Яам,Италийн Соёлын яам, өв бүтээл,Аялал Жуулчлалын Яам,Залуучуудын холбоод,Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод,Симфони найрал хөгжмийн холбоод,Верано хотод үйл ажиллагаатай Арена сан зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сан, байгууллагуудаас хамтран ивээн тэтгэн тодруулж зохион байгуулдаг юм байна.
 
        Мөн уг шагналд шилдэг гурван симфони хөгжмийн удирдаач, гурван дуурийн найруулагчид, гурван театр урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27шилдэг урлагийн зүтгэлтнүүд тодорсон билээ.
 

Ардын жүжигчин Э.Амартүвшин Дуурийн шилдэг баритон шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188