• Өнөөдөр 2024-05-19

Ө.Мөнхжин Олон улсын балетчидын тэмцээний шилдэг дөрвийн нэгээр шалгарлаа

2023-06-23,   561

         Дөрвөн жил тутам зохиогддог Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд энэ жил Монгол улсаас балетчин Ө.Мөнхжин оролцож сүүлийн шатанд шалгарч үлдээд байсан. Тэрбээр өөрийн оролцож буй ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарчээ. Ингэснээр түүнд медалийн төлөө өрсөлдөх эрх нээгдэж, шагнал гардуулах ёслолд өөрийн онцгой үзүүлбэрээ толилуулах боломжтой болсон байна.
 
       Энэ жил тус тэмцээнд 17 орны 119 тамирчин өрсөлдсөн. Ялагчид 200 мянган долларын мөнгөн шагнал олгож, тэтгэлэг, байгууллагуудтай гэрээ хийх зэрэг боломж үүснэ. Гуравдугаар шат хүртэл тунаж үлдсэн бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж олгосон билээ.

Ө.Мөнхжин Олон улсын балетчидын тэмцээний шилдэг дөрвийн нэгээр шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188