Монголын хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй уг олон улсын хөгжмийн наадам зөвхөн хөгжмийн салбар төдийгүй наадам төвтэй бусад урлаг соёлын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, залуусын амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлж, цаашлаад хамтрагчид болох бизнесийн болоод бусад салбарын түншүүдэд хөгжмийг даган бий болох соёлын хөгжмийн боломжийг нээн таниулан хөгжимд хандах хандлагыг шат шатаар ахиулж байгаа билээ.

“Плэйтайм 2023” хөгжмийн наадам ирэх долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд уламжлал ёсоор Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн “Плэйтайм” хөгжмийн наадмын өөрийн 10 тайз, стратегийн түнш байгууллагуудын дөрвөн тайз нийлсэн нийт 14 тайзнаас гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. Наадмын өөрийн 10 тайзны зургаан тайзнаа олон улсын уран бүтээлчид оролцох ба олон улсын уран бүтээлчдийн тоог жил бүр нэмж, чанаржуулсаар ирсэн. “Плэйтайм 2023” наадмын Headliner буюу голлох уран бүтээлчид болох indie rock, shoegaze, dream pop урсгалаар тоглодог Америкийн Cigarettes After Sex, орчин цагийн техно хөгжмийн нөлөө бүхий артист Kobosil, Marcel Dettmann тэргүүнтэй олон улсын 21 хамтлаг, DJ уран бүтээлчдийн 74 хүний бүрэлдэхүүнтэй наадамд хүрэлцэн ирнэ.
Төв тайз буюу “Playtime” тайзнаа дотоодын уран бүтээлчдийн олон сонирхолтой тоглолтууд багтсан. Тухайлбал, энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй “Инээмсэглэл” хамтлагийн хүндэтгэлийн тоглолт, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглох бол 17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг” хамтлаг эргэн тоглох юм. Мөн адил найман жилийн дараа тус тайзнаа “Дэлхий” хамтлаг дахин тоглоно. “Плэйтайм” хөгжмийн наадам нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс продакшн багтаа олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. 2013 оноос хойш “Playtime” тайзны дуугаралт дээр хамтарч буй “ITC solution” компани энэ жил БНСУ-аас есөн инженер урьж ажиллуулах бол “Нааглихац” тайзны visual болон гэрлийн мэргэжилтнээр Нидерландын уран бүтээлчид хоёр дахь жилдээ ажиллах юм. Хамгийн отгон тайзуудын нэг буюу хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч буй “Streetz stage” нь Монголд хип хоп урлаг үүсэж хөгжсөний 50 жилийн ойтой холбогдуулан хөгжмийн хөтөлбөрөөс гадна гудамжны урлагийн бусад төрлийг багтаасан олон сонирхолтой хөтөлбөрүүд бэлтгэж байна. Эдгээрээс онцлон дурдвал, Jazzy Sport-ийн үүсгэн байгуулагч DJ Masaya Fantasista, гурван өдрийн турш Heesco тэргүүтэй олон улсын долоон графитти уран бүтээлчид бүтээлээ амилуулах юм. Энэ жил бид 80 мянган үзэгч хүлээн авахаар нарийн зохион байгуулалтын дор бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна.
2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой “Плэйтайм” хөгжмийн наадам нь энэ жил 3000 гаруй ажлын байр бий болгож Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн бодит хувь нэмэр оруулж байна. Мөн наадмын бас нэгэн чухал хэсэг хөгжмийн бус “PT+ хөтөлбөр” нь хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнд, гар урлал зэрэг олон хөтөлбөрүүдээ 200 гаруй уран бүтээлчид, оролцогчдын хамтраар наадмын гурван өдрийн турш зохиох юм. Мөн энэ жил Kids zone-нд тусгайлан хүүхдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд байх ба хүүхдийн ариун цэврийн өрөө, хүүхдийн хоолны асрууд ажиллана. “Плэйтайм” хөгжмийн наадам нь Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, хөгжмийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах, уран бүтээлээ олон нийтэд хүргэх боломжийг нээх зорилгын хүрээнд Showcase, Pre-Event зэрэг хөтөлбөрөө энэ онд мөн амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.

| “PLAYTIME FESTIVAL” ДОЛДУГААР САРЫН 6-8 ӨДРҮҮДЭД БОЛНО |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |