• Өнөөдөр 2024-04-19

"Шөнө дундын бүжиг" жүжигт загвар өмсөгч С.Төгс тоглоно

2023-05-29,   619

          “Шөнө дундын бүжиг” жүжигт загвар өмсөгч С.Төгс тоглохоор болжээ. Тодруулбал, “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургадугаар сарын 2-ноос Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэхээр болсон. 
 
          “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид нар тоглоно. Түүнчлэн эл уран бүтээлийн Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор болжээ. 
      Ташрамд дурдахад, “Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрын уран бүтээлчдийн үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм.

"Шөнө дундын бүжиг" жүжигт загвар өмсөгч С.Төгс тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188