• Өнөөдөр 2025-02-27

Орос Улсын дуулаачдын XII дахь уралдаанд УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү түрүүллээ

2023-05-22,   715

            Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо өндөрлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн ба Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо.
 
            Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Н.Чулуунхүү нь 2017 онд Бүгд Найрамдах Буриад улсад болсон ЗХУ-ын Ардын Жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын XII уралдаанд Дэд байр мөн ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Буриад улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат профессор Дарима Линховоины нэрэмжит шагнал;
 
ЗХУ-ын Ардын жүжигчин К. И. Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “ Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны Дэд байрын шагналтан болж байсан.

Орос Улсын дуулаачдын XII дахь уралдаанд УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188