• Өнөөдөр 2024-05-15

"Тамгагүй төр" жүжгийг энэ сарын 27, 28-нд дахин тоглоно

2023-05-15,   579

                       Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд толилуулах гэж буй. 
Жүжгийн бэлтгэл ажил явагдаж буй бөгөөд “West End”-ээс алдарт найруулагч, техникийн инженерүүд ирж дэмжин ажиллаж байгаа билээ. Тэгвэл жүжгийг монгол үзэгчдэдээ зориулан тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа дахин толилуулахаар болсон байна.
          Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-140 мянган төгрөгийн үнэтэй байна. 140 минут үргэлжлэх уг жүжгийг 16 наснаас дээш насны үзэгчид үзэх боломжтой. Мөн оюутан залуучууд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 15:00 цагаас нэмэлт үзвэр зарласан бөгөөд хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм

"Тамгагүй төр" жүжгийг энэ сарын 27, 28-нд дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188