• Өнөөдөр 2025-02-27

"Трио" уран сайхны кино ес дэх шагналаа хүртлээ

2023-05-12,   1191

                 Жүжигчин Д.Баттөмөр "Трио" уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ. Дэлхийн дөрвөн тивийн, олон улсын кино наадмаас Трио" уран сайхны кино нийт 9 шагнал хүртээд байна. Хайрлан байж ургуулсан уран бүтээлийнхээ авсан шагнал бүрийг "навч" хэмээн билэгшээдэг жүжигчин Д.Баттөмөр "Trio" киноны ес дэх навч. АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" боллоо. Чүүү Триочуудаа, дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээжээ. 
Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд тус киног НҮБ-д толилуулсан. Энэ нь Олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах явдал юм. 
           Мөн тус киноны уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 3-нд болдог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах зорилго тавьжээ. 

"Трио" уран сайхны кино ес дэх шагналаа хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 19:41:16
    Уянга: Миний сэтгэлдэл гоё кино болсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 19:41:16
    Уянга: Миний сэтгэлдэл гоё кино болсон шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188