• Өнөөдөр 2024-05-19

“The HU” ХАМТЛАГ: "Монгол" киноны санаа бидний уран бүтээлийн үзэл санаатай нийцэж байна

2023-05-09,   671

                          "The HU” хамтлагийнхан “Монгол” уран сайхны киног үзжээ. Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханын “Монгол” уран сайхны киног бүрэн бүрэлдэхүүнээрээ үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлжээ. Тэд "Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын санаж яваасай гэсэн үзэл санаатай яв цав нийцэж байгааг онцолсон аж.

“The HU” ХАМТЛАГ: "Монгол" киноны санаа бидний уран бүтээлийн үзэл санаатай нийцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188