• Өнөөдөр 2025-02-27

"ОРФЕЙ" ТЕАТР: “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг үзэгчдэд хүргэнэ

2023-05-01,   698

             "Орфей" театрын уран бүтээлчид ээлжит нэгэн бүтээлээ тавихаар болжээ. Тодруулбал, тус театрын уран бүтээлчид 2021 онд Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг тавьсан. Дараа нь АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн. Тэгвэл тус хамт олон ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарлаж, үзвэрийн жилийн нээлтээ намар нээдэг бол "Орфей" театрын уран бүтээлчид ирэх зун шинэ уран бүтээл хүргэхээр шийдсэн аж. 

          “Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулахаар зэхэж байгаа аж. Эл зохиолыг үзэгчид зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр мэдэх билээ.

 

"ОРФЕЙ" ТЕАТР: “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг үзэгчдэд хүргэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188