• Өнөөдөр 2025-04-16

"The Hu" хамтлаг Монголдоо болон гадаад улсад 12 мянган мод тарихаар болжээ

2023-04-25,   791

               "The Hu" хамтлаг Монголын говь нутагт болон гадаад улсад 12 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Хамтлагийн залуус монгол орныхоо их говьд мод тарихаас гадна дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийхдээ мод тарих гэнэ. Нийт 12 мянган мод тарих аяныг өрнүүлэх гэж байгаагаа уран бүтээлчид дуулгасан юм.
 
                  "The Hu" хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.
"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
     Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

"The Hu" хамтлаг Монголдоо болон гадаад улсад 12 мянган мод тарихаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188