• Өнөөдөр 2024-05-20

МУГЖ Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулахаар болжээ

2023-03-30,   693

           Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт уригджээ.

    Тодруулбал, тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар болсон байна. Тэрбээр мөн дөрөвдүгээр сарын 4-нд "Монгол сонгодог Речитал" романсын тоглолтоо тоглох аж. 

          Тэрбээр Дуурийн театрт ажиллах хугацаандаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн  Татьяна, В.Моцартын  “Дон Жуан” дуурийн   Ж.Пуччиний,  “Богема” дуурийн Мими, “Аида” дуурийн  Аида, И.Штраусын  “Сарьсан багваахай” дуурийн   Адель, Б.Шаравын  “Чингис хаан” дуурийн  Хадаан, Орбай хатан,  Г.Алтанхуягийн “Өүлэн эх” дуурийн  Өүлэн, Х.Билэгжаргалын  “Ламбугайн нулимс” дуурийн  Цэрэнлхамын дүрд тоглосон юм.


МУГЖ Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-31 08:27:32
    туяа: Гоё мэдээ байна монголын шилдэг чадварлаг дуучин бүсгүйдээ улам сайхан амжилт гаргаж яваарай мундаг байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188