• Өнөөдөр 2024-05-20

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард Н.В.Гоголийн "Тоглоомчид" жүжгийг тоглоно

2023-04-08,   778

     Улсын драмын эрдмийн театрын шинэ уран бүтээлийн тов гарлаа. Тодруулбал, ирэх сард Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн "Тоглоомчид" жүжгийг тавихаар болжээ. Тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар Соёл, урлагийн салбарын шилдгийг шалгаруулах "Мөнгөн мод 2022" наадмын шилдэг найруулагч Э.Ёндоншарав ажиллаж байгаа аж. Тэрбээр өмнө нь театрт туслах найруулагчаар ажиллаж байгаад Оросын алдарт Гитис сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсөж ирээд, "Сычуаны сайн хүн", "Шөнө буусан аадар" жүжгийг найруулаад байгаа билээ.
 
Тус уран бүтээлийн дүрүүдэд:
 
Б.Шинэбаяр /СТА/
Н.Ялалт /СТА/
О.Гэрэлсүх /СТА/
Д.Мөнх-Од /СТА/
Г.Мөнхжаргал /СТА/
Ц.Жаргалсайхан
О.Майдарравжаа
Б.Ганзориг
Ц.Рагчаа
О.Долгор /СТА/
И.Дашнамжил
Т.Анхзул нар ажиллаж байна.

 


Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард Н.В.Гоголийн "Тоглоомчид" жүжгийг тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188