• Өнөөдөр 2024-05-20

"Тамгагүй төр" жүжгийг Лондонгийн "“West end” театрт ирэх арваннэгдүгээр сард тоглох тов гарчээ

2023-03-28,   742

         Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадмын оны шилдэг тайзны уран бүтээлээр Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулагчийн “Тамгагүй төр” жүжиг шалгарсан юм.
 
     Харин тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор тодорсон. "Тамгагүй төр" жүжгийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн билээ. Тэгвэл  ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор гэрээ хийсэн байна.

"Тамгагүй төр" жүжгийг Лондонгийн "“West end” театрт ирэх арваннэгдүгээр сард тоглох тов гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188