-ХҮН БОЛ БАЙГАЛЬ-
Киноны хамгийн үнэт санаа бол амьдрал бол одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс, мөнхүү энэ цаг хугацаан дахь гурван насны холбоос гэдгийг, хүн, байгалийн шүтэлцээ, хүйн холбоог, эх, үрийн хувирашгүй хайрыг хүний сэтгэлийн хэлээр сайхан илэрхийлжээ. Үүнтэй уялдуулан хүн хөдөөлүүлэх ёсны талаар үзүүлж, өөд болсон хүнийг хөдөөлүүлэхдээ хэрхэн газар сонгож, дараа нь ямар журмаар тавьдагийг ч бүрэн харуулж байна. Үүгээрээ үзэгчдэд мэдлэг олгох, Монгол ёс уламжлалаа сайтар мэдэхэд бүтээлээрээ дамжуулан тусалж байна. Энэ бүхнийг бүтээлдээ багтааснаараа хүн бол байгаль гэсэн санааг илэрхийллээ.

-ДАУНТАЙ ХҮН Ч БИЕ ДААЖ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ-
“Трио” киноны нэг гол санаа бол даунтай хүн ч бие дааж амьдрах чадвартай гэдгийг харуулж байна. Гол дүр нь даунтай хүн байх бөгөөд ээж нь түүнд хэрхэн хоол ундаа хийж идэж, аж төрөхийг зааж өгснөөр ээжийгээ өнгөрөхөд бүхнийг торохгүй хийж байгаагаар заагаад л өгчихвөл, тухайн даунтай хүнийг өөрөө бие дааж амьдрахад нь бэлтгээд өгчихвөл л амьдарч чадна гэсэн санааг гаргажээ. Мөн тэд бол бидний л нэг. Бидний л адил зүрх сэтгэл, оюун ухаантай гэдгийг хүчтэйгээр дуугарч, дэлхий нийтэд тэгш эрхийн талаар зөв мессежийг өгч чадсан нь бид өөрсдөө үзэх нэг шалтгаан болж байгаа юм.

-ҮР НЬ ЯМАР Ч БАЙСАН ЭЭЖДЭЭ ЭРХЭМ-
Үр нь ямар ч байсан ээждээ хамгийн эрхэм гэх санаа энэ киноны гол нуруу. Хүнд ямар ч харагдаж болох ч ээждээ бол хамгийн нандин, сайхан нь. Энэ санаа киноны дауны хам шинжтэй хүүхдийг нийгэм өөрөө хэчнээн гадуурхдаг, сурах, боловсрох, бусдын дунд байх орчноор хязгаарладгийг сургуульд сурах гээд ирэх хүүхдэд хандаж байгаа ангийнхны төрх байдлаар дамжуулан харуулсан. Ээжийн хайрыг ямар ч чимэггүйгээр энгийн, байгаагаар нь үзүүлснээрээ энэ кино дэлхийн кино. Найруулагч Д.Баттөмөр “Дэлхийн бүх хүн нэг л хэлээр ярьдаг. Тэр бол хайр” гэж киноныхоо нээлтийн үеэр хэлж байсан шиг хүн бүрийн мэдэрсэн тэр л хайр бол ээжийн хайр. Үүгээрээ бидний үзэж, ээжийнхээ хайрыг дахин нэг ойлгож, мэдэрч, “Үнэхээр л ийм байдаг даа” гэсэн санааг өөртөө өгөх бүтээл.
.jpg)
-ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛНТ ГАЗРААР ЗУРАГ АВСАН НЬ-
Кинонд лам даянчлан явах бөгөөд түүний явж байгаа орон, газрын зургийг эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газарт авсан нь дэлхийн үзэгчдэд хамгийн сонирхолтой, үзээд нүс баясам шийдэл болсон. Тэгэхээр бид “Трио” киног үзсэнээр өөрсдөө ч мөн Монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялж, урин цагт очих газраа сонгох ач холбогдолтой. Бид өөрсдийнхөө эх орны сайхныг заримдаа мартаж, үгүйсгээд байдаг талтай. Тэгвэл энэх бүтээлийг үзэж, яагаад дэлхийн кино наадмаас шилдэг шагналыг түүсэн бүтээл гэдгийг харах боломжтой.

-ТИВ, ДЭЛХИЙН КИНО НААДМААС ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛЫН ХУР БУУЛГАСАН-
“Трио” кино сүүлийн жилд тив, дэлхийн кино наадмаас шагналын хур буулгасан. Тухайлбал, 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагналыг хүртсэн юм. Мөн Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал, Таллины олон улсын кино наадмын шилдэг хэсэгт уригдан шалгарсан билээ. Тэгэхээр тив, дэлхийн үзэгчдэд хүрсэн энэхүү бүтээлийг амжиж үзээрэй.
| "ТРИО” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН |
|
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |