OI энтертайнмэнт бүтээл “No Rules” киноны эхний арван анги үзэгчдэд хүрч, өдгөө хоёрдугаар бүлэг нь эхэлсэн байгаа билээ. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтаас тус киног үзэх зургаан шалтгааныг хүргэж байна.
Залуу найруулагч Р.Эрхэмбүрэнгийн найруулга сонин содон, сонирхолтой шийдэлтэй байгаагаараа үзэгчдийн анхаарлыг татаж байна. Мөн түүний олж харж сонгосон дүрүүд ч яг таг байгааг үзэгчид харж байгаа байх. No Rules олон ангит киноны үйл явдал Эрдэс хэмээх зохиомол хотод өрнөдөг. Эрдэс нь яг одоо цагт оршин байгаа, Улаанбаатар хот лугаа хөгжил, дэвшилтэй орчин үеийн хот юм. Энэхүү хот гэмт хэргийн үүр уурхай болж, прокурор нь авлигад идэгдэж, цагдаа нар нь мафиа дийлэхээ больж, мөнгөөр бухнийг худалдаж авдаг бараан хот боловч хайр дурлал, гэр бүлийн аз жаргал гээд цөм хоршин оршино. Үүний энэ байдалд гэмгүй залуус амьдралаараа хохирч, зоригтой нь тэмцэж, амь насаа золино. Киноны турш үзэгчдийг уйдаахгүйгээр сонирхолтой, адал явдалтай, айдастай, хайрласан мэдрэмжид хөтөлж, дараагийн анги руу хүргэдгээрээ тэр сонирхолтой найруулгыг хийж чаджээ.

"Иo Rules" эхний анги дээрээ эсвэл төгсгөлийн анги дээрээ л сонирхол татахгүй. Анги бүрдээ сонирхолтой шийдлийг хийж өгсөн нь уран бүтээлчид болон найруулагчийн чадварыг харуулна. Нэг цагийн турш сэтгэл түгших, айх, баярлах, инээх, хайрлах бүх мэдрэмжийг авна. Хамт уйлж, дуулж, бүр үзэн ядаж, эсвэл одоо яах бол гэж хүлээнэ. Өмнөөс шанална, шархирна, зориг төрнө. Үзэгчдээ ингэж дагуулж, бүтээлдээ бүрэн дүүрэн оруулж байгаагаараа тэд сайн ажилласан. Нэг анги дээр нь уйлсан бол нөгөө анги дээр нь хамтдаа аргадана. Анги бүрийн ард заавал нэг бодох, харамсах, эсвэл гомдох, сэтгэл өвдөөд уйлах, шаналах мэдрэмжийг үлдээж, дараагийн анги хүртлээ аль нэг дүрийг нь бодсоор дараагийн анги хүргэдэг.

Зэвүүн, жихүүцэм, хайрлам, уярам, ухаарал дүүрэн гээд бүхий л өнгийн дүр эл бүтээлд бий. Дарга, даамал, эсрэг талын дүр, шударга үнэний төлөө явж байгаа дүрдээ жүжигчдээ яг таг хувиарлаж, нээрээ л OI дотроос Т.Нямдорж л Хангайгийн дүрийг гаргана даа, эсрэг дүрийг амилуулагч Г.Эрхэмбаяр жүжигчин л эсрэг талын мафийн дүрд яг таг зохицоно гэдгийг тун гярхай олж харжээ. Инээж байгаад уурлах, гэнэт харааж, дарамтлах, гэнэт хутга гаргаж ирж, буу тулгах гээд гэнэтийн үйлдлийг хэний царайны хувирал, дүр төрх бий болгохыг ч Бүрнээ найруулагч сайтар бодож, гарцаагүй гаргаж иржээ. Харин Цэрэн, Билэгтийн дүрээр жүжигчин М.Наранмөнх, Б.Болорчулуун хоёрыг тэсрүүлж, эсрэг дүрийн талбар руу шууд хүчтэй өрсөлдөгчид болгон түхлээ. Эмэгтэй дүрүүд нь ч мөн цөм оносон байх бөгөөд залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэднийг тус бүрд нь тодруулан гаргаж ирсэн нь оножээ. Хоёр бүлэг кино учир олон жүжигчин тоглож, бид хэнийг хэн болж хувирахыг нь харж, ямар жүжигчин энэ цаг үед хэрхэн өсөж байгааг мэдэх боломжтой.

Хэдий авлигын үүр уурхай болж, муу муухайдаа идэгдсэн хот ч гэлээ эцэстээ шударга үнэн ялдаг гэсэн санааг илэрхийлсэн. Эхний бүлэг дээрээ хилс хэрэгт хэлмэгдсэн Хүлэг, мөрдөгч Хангайта хамтран мафийн эсрэг тэмцэнэ. Хайртай эмэгтэй, эгчийгээ гээд хамаг үнэ цэнтэй бүхнээ алддаг ч эцэст нь ялж, Билэгт, Цэрэн нарыг шоронд суулгаж чаддаг. Магад сул дорой, эрх мэдэлгүй хүмүүс үрэгдэж, тэдний төлөө дуугарах хэн ч үгүй дуусвал энэ уран бүтээлийн гол чанар алдагдана. Амь насаа үл хайрлан зоригтойгоор тэмцэж байгаа бүхний ард шударга үнэн ялдаг гэсэн санааг анги бүрдээ шигтгэж, киноныхоо ерөнхий ноён нурууг энэ л санаагаараа зангидаж өгчээ. Үлгэр жаргалтайгаар төгсдөг шиг хүн бүр кинонд тэмцэгч нь ялаад дуусаж байгааагаар төгсгөх дуртай байдаг. Үүнийг найруулагч мартаагүй.
.jpg)
Ямар ажил мэргэжилтэй, албан тушаалтайгаас үл хамааран хүн бүрийн ард хайртай гэр бүл, үнэ цэнтэй бүхэн нь оршдог. No Rules киног үзэх нэг шалтгаан бол гэгээн хайр дурлал. Бүх зүйлд хар цагаан сүлэлдэн оршдог шиг атаа хорсол, хөрөнгө мөнгө, гэмт хэрэг, хийсэн хэргээ нуухын төлөө юу ч хийхээс буцахгүй бүхний эсрэг гэгээн хайр дурлал, сайхан сэтгэл оршиж байгаа нь энэ уран бүтээлийн нэг өнгө. Хэрэв дандаа буудалцаан болж, нэгнийгээ хутгалж, зодолддог үйл явдал өрнөдөг байсан бол ямар ч амтгүй. Бусдыг нь үл хамааран зөвхөн Хангай, Сарнай, Хүлэг, Тэргэл нарын хайр дурлалыг үзэх гэж, Хангайн эхнэрээ алдахад нь хамт шаналж, одоо дахиж өөр хүнтэй учирах болов уу гэж хүлээж, Хүлэг, Тэргэл хоёрыг хамт амьдрах болов уу гээд хүлээж үздэг үзэгч байж болох юм.
ЗУРААЧИЙН АЖИЛ
Киноны хамгийн сонирхолтой нэг зүйл бол орчин. Үзэгч үзэхэд сонирхолтой орчныг зураач бүрдүүлж чаджээ. Үнэхээр баянчуудын орчин ахуй тийм байдаг болов уу гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх орчныг бий болгож чаджээ. Мөн Эрдэс гэж тусад нь хот байгуулж, түүнийгээ нэг тийм орд хар шиг байдлаар тохижуулсан нь үзэхэд тухтай, цаанаа нэг ганган чамин байдлыг илтгэнэ. Үүгээрээ зураачийн ажил бусад уран бүтээлд давтагдашгүй сайн болжээ. Зарим үед үнэхээр Монголд ийм тохиолдол байдаг бил үү гэж гайхах зургийн шийдлийг ч оруулж өгч чаджээ. Давхар өнгө, гэрлийн хувьд зураглаачийн багийн ажил ч сайн байгаа нь үзсэн хэний ч сонирхлыг татаж, цааш үзэх сэдлийг төрүүлнэ.
| “NO RULES” КИНОГ ҮЗЭХ ЗУРГААН ШАЛТГААН |
|
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |