“Өвөл”, “Эхиймаа”, “Соёлын довтолгоо”, “Маш нууц”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Хожлын нүүдэл”, “Такси”, “Хүүгүй ломбард” зэрэг кинонд эерэг болон эсрэг дүрийг гаргаж, хошин урлагийн тайзан дээр ааштай, галзуу боловч зөөлөн ээж, эгчийн дүрийг чадварлаг бүтээдэг нэгэн бол тэр. Нөгөө талаар чимээгүйхэн уран бүтээлдээ ороод, урдах ажлаа хийгээд л явдаг даруу боловч авьяаслаг уран бүтээлч.
Дэлгэцэд харин атаман эмэгтэйн дүрээр сонирхолтой, содон өнгө төрхийг гаргасан. Үүнийг бид “Эхиймаа” киноноос харж болох юм. Ер Чукагаас юу ч гарч мэдэх нөөцтэй уран бүтээлч. Галтай, галзуу, доргио, цоглог дүрийг ч тайзнаа үзүүлж, “Маск” продакшны тоглолтыг түүний тас, тас инээд, хөгжилтэй номергүйгээр төсөөлөшгүй. Түүний тайзнаа үзүүлсэн номероос хамгийн содон нь нэг тийм цоглог, галзуу ээжийн дүр.
Хүүдээ эхнэр авч өгөхөөр найзындаа ордог номерт “Миний охин одоо үүрнээсээ нисэх болсон. Үүрнээсээ дүүлэн, дүүлэн нисээрэй...” гэдэг хэсгийг санаж байгаа байх. Нэг тийм темптэй дүрээрээ үзэгчдэд хүрсэн. Амьдрал дээрээ ч харин сайн ээж, гурван хүүтэй дархан бэр. Сайн ч эгч гэдэг. Honеуmoon хамтлагийн дуучин Г.Солонгийн төрсөн эгч гэгддэг бөгөөд хамтдаа “Маск” продакшнд ажилладаг бөгөөд ихэд адилхан. Ийн хошин урлагийн чамбай, чадварлаг цөөн эмэгтэйчүүдийн нэг тэр юм. Сүүлийн үед “Бурхны авралаар чи ирлээ” шоун нэвтрүүлгийн үндсэн жүжигчнээр ажиллаж, мөн л олон сонирхолтой дүрийг үзэгчдэд хүргэж байгаа. Мөн дэлгэцийн уран бүтээлчд ч хүч сориод завгүй байгаа.
| Жүжигчин Г.Чулуунцэцэгт төрсөн өдрийн мэнд хүргэе |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |