• Өнөөдөр 2025-03-01

Т.Хангал Тайланд Улсын шилдэг 10 тоглогчийн нэгээр шалгарлаа

2023-02-02,   577

      Монголын волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Хангал арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тайланд Улсыг зорьсон юм. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд Монголын хоёр дахь лигонер тамирчин болоод байгаа билээ. Т.Хангалын хувьд 2021 оны дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан шилдэг залуу тамирчин. Түүний баг 10 дараалсан ялалт байгуулж нэг ч хожигдолгүйгээр лигийг тэргүүлж байна. Мөн Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн шилдэг 10 тамирчны нэгээр нэрлэгдлээ.

Т.Хангал Тайланд Улсын шилдэг 10 тоглогчийн нэгээр шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188