• Өнөөдөр 2025-03-01

О.Цэцэнцэнгэл Португалийн Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2023-01-30,   464

         Олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл Португалийн Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, оны эхний Гран При Португал улсын Алмада хотод болоход монголын шигшээ багийн 19 залуу тамирчин зорьсон. Нийт 12 жинд монголчууд зодоглосноос +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн оны Загребын Гран При тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр энэ ангиллын тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртсэн нь энэ юм.
 
     Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -52 кг жинд М.Нандин-Эрдэнэ дагахад Нидерландын бөхөд ялагдсанаар долоодугаар байр эзэлсэн байна.

О.Цэцэнцэнгэл Португалийн Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188