"The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.
Үүний дараа "B production"-аас эл асуудалд албан ёсны мэдэгдэл гаргаж, "Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана" гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл энэ талаар NS хамтлагийн гишүүн Г.Саруултуяа өөрийн цахим хуудастаа байр сууриа хүргэжээ.
Тэрбээр "Байдал бүр ийм дээрээ тулах гэж! Энэ бүх хэрэг явдлыг харахад менежерийн артистуудтай харьцдаг зохисгүй харилцаанаас болсон гэж бодож байна. Үүнээс болж хүмүүс хооронд зөрчил үүсч, хоёр жилийн хийсэн ажлууд минь талаар боллоо" гэжээ.
"NS" ХАМТЛАГИЙН ГИШҮҮН Г.САРУУЛТУЯА: "B" продакшны менежерийн харилцаанаас болж, хүмүүсийн хооронд зөрчил үүссэн |
|