“Айчи-Нагояа 2026”: Азийн наадмын спортын хөтөлбөр шинэчлэгдэж, холимог тулааны төрөл анх удаа багтлаа. Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадам Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод 2026 оны ес дүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ нь Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй тохиолдол бөгөөд өмнө нь Токио 1958, Хирошима 1994 наадмуудыг хүлээн авч байсан.Зохион байгуулагчдын албан мэдээллээр тус наадамд нийт 43 спортын төрөл багтаж, тэмцээн уралдаанууд 53 байгууламжид явагдана. 2026 оны 7 дугаар сарын 6-ны хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарт нийт 71 спортын төрөл, 469 багц медалийн төрөл тусгагджээ.
Энэ удаагийн наадмын онцлох шинэчлэлүүдийн нэг нь Холимог тулааны спорт Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа явдал юм. Холимог тулаан нь жюү-жицү, курашийн хамт комбат спорт ангилалд орж, нийт зургаан медалийн төрлөөр явагдахаар төлөвлөгдсөн байна. Мөн крикетийн T20 төрөл “Айчи-Нагояа 2026”-ийн спортын хөтөлбөрт багтаж, эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдана. Хамгийн сүүлийн байдлаар эрэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка шууд хасагдах шатанд орох бол Афганистан, Хонконг, Япон, Малайз, Балба, Оман урьдчилсан шатанд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн тэмцээн найман багтай, шууд шөвгийн наймын шатнаас эхлэхээр байна.
И-спортын төрөл энэ удаагийн наадамд мөн медалийн хөтөлбөрт багтаж, Айчи Sky Expo-д зохион байгуулагдана. Албан спортын хөтөлбөрт Street Fighter 6, TEKKEN 8, THE KING OF FIGHTERS XV, Pokémon UNITE, Honor of Kings, League of Legends, PUBG MOBILE Asian Games Version, Mobile Legends: Bang Bang, Identity V Asian Games Version, Naraka: Bladepoint, Gran Turismo 7, eFootball, Puyo Puyo Champions зэрэг цахим спортын төрлүүд тусгагдсан байна. Зохион байгуулах хороо 2026 оны зургадугаар сарын 16 болон долдугаар сарын 6-нд тэмцээний хуваарь, спортын хөтөлбөрт өөрчлөлт орсон талаар албан ёсоор мэдээлсэн. Иймээс одоогийн спортын хөтөлбөр нь хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбар боловч наадам эхлэх хүртэл тодорхой техникийн болон хуваарийн өөрчлөлтүүд гарах боломжтой.
| “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд холимог тулааны төрөл анх удаа багтлаа |
|
Элчин сайд Д.Булган “ICCROM”-ийн Аруна Франческа Мариа Гужралтай уулзав
2026-07-28 08:08:44
2026-07-28 08:01:17
Д.Номин-Эрдэнэ Унгарын рапид тоглолтын улсын аварга болжээ
2026-07-28 07:41:36
“Эхлэл” клубийнхэн “KIMUNYOUNG CUP 2026”-аас 4 алт, 8 мөнгө, 21 хүрэл медаль хүртлээ
2026-07-28 07:29:56
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд холимог тулааны төрөл анх удаа багтлаа
2026-07-28 07:12:14
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан, үүлэрхэг байна
2026-07-28 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал аривдана
2026-07-28 06:00:00
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж, иргэдэд нээлттэй болно
2026-07-27 16:37:31
Ерөнхий сайд Н.Учрал, Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав
2026-07-27 15:08:28
НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн хүүхдийн хөгжлийг дэмжих багцыг хүлээлгэн өглөө
2026-07-27 12:43:35
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-27 11:17:33
"Маршал Таун" хотхоны оршин суугчид: Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
2026-07-27 10:24:13
Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
2026-07-27 10:23:42
Өвөр Монголд нүүрстөрөгчийн тэг ялгаралттай технологи хэрэгжиж эхэллээ
2026-07-27 10:20:21
“Tornado” клуб “KUY-CUP 2026”-аас 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль авлаа
2026-07-27 09:50:10
“Алдартан” клубийнхэн “KIM UN YOUNG CUP 2026”-аас 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв
2026-07-27 09:30:19
А.Бат-Оргил “U-18”, “U-20” ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг тогтоов
2026-07-27 07:20:07
Японы “МЭЙТОКҮ ГИЖҮКҮ”-ийн захирал “Олимпын Алдар” одон хүртлээ
2026-07-27 07:00:35
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |