ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг холимог тулааны тамирчин Батбаярын Намсрайг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, “Сторм” клубийн дасгалжуулагч, Монголын анхны “UFC” тулаанч Д.Батгэрэл, багийн менежер Г.Хүрэлбадарч, “YES Mongolia” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Төрбаяр нар оролцов.
Тэд холимог тулааны спортын өнөөгийн хөгжил, “UFC”-ийн тэмцээнүүдэд Монголын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол тамирчдын олон улсын амжилтыг өндрөөр үнэлж, холимог тулааны спортыг хөгжүүлэх чиглэлд бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр олон улсын тавцанд гаргасан амжилт, Монголын холимог тулааны спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Б.Намсрай болон баг бүрэлдэхүүнийг Монголын үндэсний олимпын хорооны “Олимпын Алдар” одонгоор шагнаж, дурсгалын бэлэг гардуулан баяр хүргэлээ.
Б.Намсрай нь “Steppe Warrior” буюу “Тал нутгийн дайчин” хочоороо танигдсан холимог тулаанч бөгөөд Азийн шилдэг тамирчдыг “UFC”-тэй холбодог “Road to UFC” тэмцээний дөрөвдүгээр улиралд амжилттай оролцож, ялалт байгуулснаар UFC-тэй албан ёсны гэрээ байгуулсан Монголын гурав дахь тамирчин болсон түүхэн амжилтын эзэн юм.
| “ROAD TO UFC”-ийн ялагч Б.Намсрайг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзав |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |