Монголын үндэсний ардчилсан нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүллээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Ажнай” корпораци, "Бөх Билэгт" дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин О.Түмэн нар үлдэв.
Дараагийн барилдаан зургаадугаар сарын 1-нд 09:00 цагаас: Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан, зургаадугаар сарын 6-ны бямба гарагт 11:00 цагаас цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026”, зургаадугаар сарын 7-ны ням гарагт 11:00 цагаас: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
| Б.Орхонбаяр арслан МҮАН-ын 20 жилийн ойн барилдаанд түрүүллээ |
|
Өмнөговийн анхны олон улсын нислэгээр 80 гаруй жуулчин иржээ
2026-07-19 11:29:13
М.Лхагвагэрэлийг гарьд цолыг нутгийн зөвлөлөөс нь 3 өрөө байраар мялаалаа
2026-07-19 11:13:23
2026-07-19 07:25:00
2026-07-19 07:20:00
2026-07-19 07:15:00
2026-07-19 07:10:00
Өсвөрийн жүдочид Хонконгоос 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-07-19 07:00:00
2026-07-18 12:53:30
“Эс Жи Эйпс” баг, Солонгосын “Сөүл Самсунг Тандерс” багтай нөхөрсөг тоглолт хийнэ
2026-07-18 07:44:29
2026-07-18 07:27:39
ОУХМ О.Сүлдхүү алт, МУГТ Т.Тулга хүрэл медаль хүртлээ
2026-07-18 07:14:43
Элчин сайд Г.Байгалмаа Беларусийн “Купадлье” баярт оролцжээ
2026-07-18 07:03:37
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 28 хэм дулаан байна
2026-07-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |