Монголын үндэсний бөхөд шинэ XXI зууны эхэн үе 2000 оноос хойш төрсөн залуу хүчтэнгүүд хүч түрэн орж ирж байна. Түрүү жилийн 2024 оны улсын баяр наадмаар улсын заан С.Сүхбат, улсын начин Г.Дармаажанцан нар гарч ирсэн. Харин 2025 оны улсын баяр наадмаар Э.Батмагнай тодорч олон түмнээ баярлуулсан нь сайн хэрэг. Наадамчин олон, үзэгчдийн хүлээлт байсан нь шинэ залуу улсын арслан, гарьд, начин, харцага цолтонгууд төрсөнд баярласан.
Гэхдээ бөхчүүд өөрийн үнэн хүчээр улсын цол, чимэг хүртээд байна уу гэдэгт хариулт алга. Нутаг нуг, танил тал, нэг гал, нэг дэвжээ, спорт хороо, клубийнхээ нөмөр нөөлөг дор амар, хялбар аргаар давааны “Найраа” хийгээд улсын цол хүртээд байна уу гэдэг нь асуудалтай. Ер нь олон жилийн улсын наадмын барилдааныг харьцуулан дүгнэж үзэхэд улсын начин цол хүртсэн бөхчүүдийн ихэнх хувь нь дахин начин цолоо баталсан нь цөөн байна. Харин улсын цолтон төрүүлэх үүрэг хүлээсэн мэт бөхчүүд болон хувирч, шат дамжлага болж хувирсан юм шиг харагдах юм.
Улсын цолтонгууд шинэ цолтон төрүүлэн гаргахын тулд залуу бөхчүүдийг амлан авч, буулт хийж, найр тавин элэг, бүсээ тайлах, барилдаан гаргахгүй худал унах зэрэг бусармаг үйлдэл байсаар байгаа. Нутгаараа галаараа, дэвжээ, спорт клубээрээ нэгдэн нийлж, хор найруулан улсын цолтон төрүүлдэг байдлыг хэрхэн яаж арилгах вэ. Японы сүмо бөхөд нэг дэвжээний нэг галын бөхчүүд башё дээр хоорондоо барилдаггүй. Тийм болохоор сүмогийн өндөр дээд цолонд хүрэх найраа байдаггүй. Даваа наймаалцсан бөхчүүдийг хатуу, чанга шийтгэдэг болохоор өөрийн хүч, бяр, уран мэх, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр сүмогийн дээд цолонд хүрэх боломжтой байдаг. Тааруухан болон худал барилдаан гаргаад байвал цолыг нь буулгадаг, хураадаг дүрэм, журамтай.
Харин манай үндэсний бөхөд нэг удаа улсын цол хүртсэн бол насаараа тэр цолтойгоо байдаг. Орчин цагийн хөгжил дэвшилийн хурдтай цаг үед тохируулаад үндэсний бөхийн дүрэмд дэвшилтэд өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ мэдээж үндэсний бөхийн уламжлал, язгуур шинж чанарыг нь хэзээ ч алдагдуулж болохгүй. Улсын цолтой бөхчүүд аймаг, сумын наадамд барилдаж цолны найраа, даваа наймаалцах хор найруулаад яваад байдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Цолныхоо эрэмбээр өөр өөрсдийн зиндаандаа барилдах нь зөв баймаар. Энэ бүхнийг Үндэсний бөхийн дүрэмд тодорхой зааж тусгах нь зөв болов уу. Насанд хүрсэн хүн хүүхдийн барилдаанд барилдаад байдаггүйтэй адилаар, улсын цолтой бөх, аймаг, сумын наадамд барилдах нь зохимжгүй л асуудал баймаар юм.
Үндэсний бөхийн барилдаан болгон сонирхолтой, бөхчүүд нь хурдан шаламгай, хурц дайчин, уран мэхийг уралдуулан хийж барилдаж байж гэмээн олны хүсэл сонирхлыг татна. Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа маш болгоомтой, бөхчүүдийг санал, олон жилийн судалгаатайгаар, нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой. Үндэсний бөхийн холбооны хэдэн эрх мэдэлтний үзэгний үзүүрээр нэмэлт өөрчлөлт оруулснаас болоод уяаж, тулж, налж зогсдог, барьц сонгохыг хүлээгээд байж байдаг, жин масс ихтэй бөхчүүд нэмэгдсэн. Барьц сонгодог байх үед бөхчүүд жин масс, бяр, хүч нэмэхийг боддог байсан. Бөхчүүд барьц сонгох тал дээрээ анхаараад, уран гоё дайчин барилдаан гарахаа больчихсон байсан билээ. Тэрийг заалтыг халснаас хойш бөхчүүд маань буцаад жингээ буулгаж эхэлсэн байгаа.
Сүүлийн үеийн залуу бөхчүүд өөрсдийнхөө барилдааныг илүү сайжруулаад эхэлсэн нь сайн зүйл. Одоо харин барилдаан гаргаагүй гээд хасдаг асуудлыг арай өөрөөр шийдэх хэрэгтэй. Мөн тэр харцага, гарьд хэмээх хоёр шинэ цол үндэсний бөхөд байх ёстой юм уу үг юу гэдгийг бөхчүүдээс асуух нь зөв байх. Наадмын дараа допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гээд талцаж, маргалддаг болоод удлаа. Үнэхээр тэгж допинг хэрэглээд байдаг юм уу, допингийн холбоо шээсийг нь сольчхоод байдаг юм уу гэдгийг ард түмэн ойлгохгүй байгаа. Допингоор бөхчүүдийг шантаачилж мөнгө олдог бүлэглэл бий болчихсон юм биш байгаа даа гэсэн хардлагыг төрүүлэх болсон.
Үндэсний бөхчүүд Монгол өв соёлоо тээж яваа. Үндэсний бөхийг хайрладаг олон түмэн бий. Тийм ч учраас монголчууд бөхчүүдээ хүндэтгэн, дээдлэн шүтдэг. Улс төр, эрх мэдэл, намын нөөлөг, бохир бизнесээс болж үндэсний бөхийн олон сайхан аварга, арслан, заанууд үндэсний бөхчүүдийн ёс дэг, уламжлалыг шороотой хутгасан. Тэд бөхчүүдийг нутаг ус, аймаг, сумаар нь талцан хуваагдах эхлэлийг тавьсан юм шиг санагддаг. Ахмад улсын цолтой бөхчүүд нутгийн бөхөө дэмжиж, амлан авч, унаж өгөх биш., бэлтгэл сургуулилалт, барилдааны ур чадварыг нь сайжруулах талд дээр тус дэм болох ёстой баймаар юм.
ОЛОН ТҮМЭН, НААДАМЧДЫН ӨМНӨ НЭГЭНДЭЭ БУУЖ ӨГӨХӨӨ БОЛЪЁ |
|
2025-07-21 17:18:01
2025-07-21 16:48:54
2025-07-21 16:44:24
2025-07-21 16:11:41
2025-07-21 16:01:34
2025-07-21 15:47:11
2025-07-21 13:14:03
2025-07-21 13:08:10
2025-07-21 12:57:23
2025-07-21 12:44:30
2025-07-21 12:44:26
2025-07-21 12:31:22
2025-07-21 12:28:08
2025-07-21 11:42:59
2025-07-21 11:41:09
2025-07-21 11:30:06
2025-07-21 11:12:36
2025-07-21 11:00:19
2025-07-21 10:39:14
2025-07-21 10:08:33
2025-07-21 10:04:46
2025-07-21 10:01:52
2025-07-21 10:00:43
2025-07-21 09:30:44
2025-07-21 08:44:26
2025-07-21 08:42:27
2025-07-21 08:11:53
2025-07-21 07:00:23
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |