Жил, жилийн наадмын дараа допингийн асуудал яригддаг. Дараа жилийн наадамд хүртэл допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан тасрахгүй бүтэн жил үргэлжилдэг болчихоод байна. Допингийн шинжилгээ өгнө гэдгийг мэдсээр байж бөхчүүд хориотой бодис, эм бэлдмэл, амин дэм, сэргээш хэрэглээд байгаа юм уу. Эсвэл допингийн шинжилгээний хариуг сольж, болно гэдэг итгэл үнэмшилтэй болохоор бөхчүүд сэргээш хэрэглээд байна уу. Нэг л итгэл, үнэмшил төрөхгүй байх юм.
Спорт дахь допингийн эсрэг “ЮНЕСКО”-гийн конвенц, Копенгагены тунхаглал гэсэн Засгийн газар хоорондын хоёр том бичиг баримт бий. Манайх Копенгагены тунхаглалд 2005 онд, “ЮНЕСКО”-гийн конвенцид 2007 онд нэгдэж Монгол Улс Засгийн газрын түвшиндээ допингийн эсрэг тэмцэнэ гэж дэлхий дахинд зарлаад үүрэг хүлээчихсэн байдаг. Нэгэнт үндэсний бөх нь спорт, бөхчүүд нь тамирчин юм бол бид нар дэлхийн допингийн эсрэг дүрмийг мөрдөх зайлшгүй шаардлагатай. Дэлхий даяар үйлчилж буй дүрмийг дагах ёстой. Үүний цаана шударга өрсөлдөөн, тамирчны эрүүл мэнд яригддаг.
Дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцүүлсэн үндэсний допингийн эсрэг дүрмийг 2023 онд баталсан. Энэ дүрмийн 14.5 дээр тамирчны допингийн эсрэг зөрчлийг үндэсний допингийн эсрэг байгууллага албан ёсоор мэдэгдэх хүртэл шинжилгээний хариутай танилцах этгээдүүд нууцыг чандлан хадгална гэх заалт бий. Ийм учраас допингийн эсрэг дүрмийн зөрчлийг аль нэг холбоо зарлах эрхгүй. Монголын үндэсний бөхийн холбоо, Үндэсний баяр наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчөөд мэдээлэл хийлээ. “МОНАДА”, болон Баяр наадмын комисс, Монголын үндэсний бөхийн холбооны чиг үүрэг нь өөр тусдаа баймаар. Баяр наадмын үеийн допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйл болон, допингийн эсрэг үндэсний дүрмээр зохицуулагдана.
Энэ жилийн наадмын бөхчүүдийн допингийн шинжилгээг яаралтай нөхцлөөр мөнгөө төлсөн бол 48 цагийн дараа допингийн шинжилгээний бүх хариу мэйлээр ирнэ. Тэр хариу нь ирчихсэн байгаа болов уу. Үндэсний дүрэм болон наадмын тухай хуулиар “МОНАДА” шинжилгээний хариуг зарлана эрхтэй. Харин Монголын үндэсний бөхийн холбоо хүссэн бөхийнхөө допингийн хариуг түрүүлж зарлаж, бусдыг нь ялгавартайгаар увуулж, цувуулан зарлах эрх байхгүй. Сүүлийн хэдэн жил улсын баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг хугацаанд нь зарладаггүй, ард түмнийг хуурдаг, нийгмийг талцуулан бухимдуулан, маргалдуулдаг жишиг тогтох гээд байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага буюу “МОНАДА”-д хамаг учир нь байна уу. Энэ байгууллага олон улсын дүрэм, журам хэр нийцэж ажиллаж байгаа вэ. “МОНАДА” шударгаар Засгийн газар, МҮБХ-той хамтарч ажиллаж чадаж байгаа юу . Дэлхийн допингийн эсрэг дүрэмд үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Үндэсний олимпын хороо нь өөрөө байж болно эсвэл түүний байгуулсан ТББ байж болно гэжээ. Ерөнхийдөө үндэсний допингийн эсрэг байгууллага нь гурван хэлбэртэй байж болно. Сүүлийн хэдэн жил тасралтгүй хөвөрч байгаа үндэсний бөхчүүдийн допингийн шуугианы улмаас Монголын үндэсний олимпын хороо "Бидэнд үндэсний спорт хамаагүй" гэсэн шиг таг чиг болчихсон.
Нөхцөл байдал иймд хүрснийх Засгийн газрын зүгээс Монголын үндэсний олимпын хороо, МҮБХ, бусад спорт холбоодыг цуглуулж байгаад удирдах зөвлөлийг нь шинээр бүрдүүлэх нь илүү тохиромжтой хувилбар байж болох юм. Түүнээс биш Засгийн газар оролц гэсэн үг биш шүү. Дэмжлэг үзүүл. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22.7 дээр Засгийн газрын үүрэг гэж бүлэг бий. Тус бүлэгт зааснаар тухайн улсын Засгийн газар нь допингийн эсрэг байгууллагатай болох талаар Үндэсний олимпын хороотойгоо хамтарч ажиллана гэсэн байдаг. Цаашдаа бид үндэсний допингийн эсрэг дүрмийнхээ хүрээнд бусад дүрэм журмаа өөрчлөх хэрэгтэй байгаа. Үндэсний допингийн эсрэг дүрмийн 12 дугаар бүлэгт допингийн эсрэг дүрэм зөрчсөн спортын байгууллагуудад оноох шийтгэл гэж бүлэг бий. Энэ бүлэгт нэг жилийн хугацаанд дөрөв болон түүнээс дээш удаа зөрчил гаргасан спортын холбоонд хариуцлага тооцно гэх мэт заасан байдаг. МҮБХ болон бусад спортын холбоод дүрэм журмынхаа хүрээнд л шийдвэр гаргах нь зөв байх.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм нь заавал биелүүлэх найман стандарттай байдаг. Энэ стандартын нэг нь гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт. Өөрөөр хэлбэл, “МОНАДА”, МҮБХ, МҮОХ ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, хэрэв үүргээ гүйцэтгэхгүй бол яах вэ гэдгийг тодорхой заачихсан бичиг баримт байх ёстой. Үүний дагуу дэлхийн допингийн эсрэг агентлаг “МОНАДА”-г стандарт хангаж ажиллахгүй байна гэсэн дүгнэлт өгч явсаар байгаад 5-6 удаагийн сануулга авчихсан байгаа юм.
Олон допингийн зөрчил илрэхдээ гол нь биш. Бид дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрмийг ягштал мөрдөж байна уу гэдэг л чухал. Дүрэм, журмаа яс мөрдөөд эхэлбэл ямар арга хэмжээ авах нь заачихсан байдаг учир асуудалгүй.Үндэсний их баяр наадамд бөхийн барилдааны хүрээн дэх допингийн шинжилгээ анхаарал татах цаг болоод байна. Допингийн эсрэг үндэсний төв өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндэсний их баяр наадам хүртэлх заалны барилдаануудад явцын шинжилгээ авч, үр дүнгийн удирдлага хэрэгжүүлж өдийг хүрсэн. Иймд жил ирэх тусам улсын цолтой бөхчүүдээс допинг илрэх боломж багассаар байгаа. Энэ жил ч мөн урьдын янзаар 32 бөх, 16 харваачаас шинжилгээний сорьц авсан. Бөхчүүдийн хувьд тавын даваанаас дээш зодоглосон байх учиртай.
Допингийн эсрэг үндэсний төвийн мэдээлж байгаагаар, шинжилгээний хариу бүрэн гүйцэд ирж амжаагүй байгаа гэх. Сошиал орчинд шинжилгээний хариу зарим талаар задарсан, ил болсон мэт мэдээллүүд хөвөрч байна. Энэ жилийн хувьд шинжилгээний хариу шууд Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороонд очно. Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид хүргэснээс хамгийн багадаа 48 цагийн дотор хариу гардаг. Харин олон нийтэд ил зарлах хугацаа нь харилцан адилгүй өөр хугацаанд зарлаж байгаа нь хардлага дагуулж байна.
Шинжилгээний хариуг тухайн бөхөд өөрт нь танилцуулж, тайлбар өгөх хугацаа олгодог. Хэрэв хүндэтгэх шалтгаанаар хэрэглэсэн гэвэл үүнийгээ нотлох баримт материал хүргүүлэх хугацааг дахин сунгана. Нөгөө талаас “Б” сорьц нээлгэх хүсэлт ч гаргаж болох юм. Эдгээр процесс хэрэгжиж дууссаны дараа, албан ёсоор тухайн бөхийн нэрийг зарлах ёстой. Допингийн шинжилгээний хариуны маргааны учир шалтгаан хаана байна вэ. Баяр наадмын комисс, МҮБХ, “МОНАДА” гурав шударгаар хамтарч ажиллаж чадахгүй байгаад л хамаг учир байна уу. Допингийн шинжилгээний хариуг эдгээр байгууллагуудын эрх мэдэл бүхий хүмүүс өөрт ашигтай байдлаар ашиглан, бөхчүүдийг хэлмэгдүүлж, гүтгээд байгаа юм биш байгаа.
ДОПИНГИЙН ЭЦЭС, ТӨГСГӨЛГҮЙ МАРГААН ЭХЭЛЛЭЭ |
|
2025-07-22 11:48:02
2025-07-22 11:01:35
2025-07-22 10:40:17
2025-07-22 10:19:41
2025-07-22 10:10:08
2025-07-22 10:04:48
2025-07-22 10:03:59
2025-07-22 09:56:56
2025-07-22 09:31:21
2025-07-22 08:52:57
2025-07-22 08:41:29
2025-07-22 08:30:18
2025-07-22 08:14:37
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 06:00:00
2025-07-22 06:00:00
2025-07-21 17:18:01
2025-07-21 16:48:54
2025-07-21 16:44:24
2025-07-21 16:11:41
2025-07-21 16:01:34
2025-07-21 15:47:11
2025-07-21 13:14:03
2025-07-21 13:08:10
2025-07-21 12:57:23
2025-07-21 12:44:30
2025-07-21 12:44:26
2025-07-21 12:31:22
2025-07-21 12:28:08
2025-07-21 11:42:59
2025-07-21 11:41:09
2025-07-21 11:30:06
2025-07-21 11:12:36
2025-07-21 11:00:19
2025-07-21 10:39:14
2025-07-21 10:08:33
2025-07-21 10:04:46
2025-07-21 10:01:52
2025-07-21 10:00:43
2025-07-21 09:30:44
2025-07-21 08:44:26
2025-07-21 08:42:27
2025-07-21 08:11:53
2025-07-21 07:00:23
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |