-Манай улсад самбо, жүдо, чөлөөт бөх, сүмо, кураш бөх сонихогч охид, бүсгүйчүүд олон бий. Харин үндэсний бөхийн барилдааныг сонирхон үздэг эмэгтэйчүүд харьцангүй цөөн харагддаг. Энэ нь үндэсний бөхчүүдийн ёс дэг, уламжлал, аман дамжсан цээр, хоригтой холбоо юу?
Бөхийн дэвжээ, тайлгын онцгой хэсгүүдийг “Ариун” хэмээн үздэг байж. Тэнд эмэгтэй хүн ойртвол “Бөхийн хүч доройтдог” гэх нь бий. Зарим нутгуудад “Эмэгтэй хүнийг бөхийн дэвжээний ойролцоо зогсвол бөх нь унадаг” гэх үндэсний бөхийн ам дамжсан цээрүүд өнөө ч байсаар байгаа. Эдгээр нь эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлаж, сонирхлыг нь бууруулах сэтгэл зүйн хана үүсгэдэг. Эрх тэгш байдлын хомс орчинтой байгаа. Үндэсний бөхийн хүрээнд эмэгтэйчүүдийг зөвхөн үзэгч төдийгөөр харах бус, тэр ч байтугай үзэгч байхад ч үл зохистой мэт ойлголт нийгэмд одоо ч байсаар байна.
Эмэгтэйчүүдийн хувьд үндэсний бөхөөр барилдах, оролцох боломжгүй учраас тухайн спорттой холбогдох сэтгэлзүй бага байдаг. Гэтэл бөхийн бусад төрөлд нээлттэй байгаа. Жүдо, самбо, чөлөөт бөх, жюү жицү, сүмо, кураш зэрэг нь эмэгтэйчүүдийн оролцоог илүү хүлээн зөвшөөрдөг, эмэгтэй тамирчид нь амжилт гаргаж, үлгэр дуурайл болсон бөхийн төрлүүд байна. Охид бүсгүйчүүд эдгээр спортоор хичээллэж, өөрсдийнхөө хүч, чадал, нөөц боломжийг илүү ихээр таньж, сонирхох сэдэл илүүтэй авдаг болжээ.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-За намайг Батцэнгэл овогтой Март гэдэг. Одоо ОХУ-ын Санкт-Петербург хотод түүх археологийн чиглэлээр магистрт сурч байгаа оюутан. Би уугуул Өвөрхангай аймгийн Нарийтээл сумын хүн. Хуучнаар бол Сайн ноён аймгийн Сайн ноёны хошууны хүн байгаа юм. Эхээс гурвуулаа, айлын том охин.
- Монголын үндэсний бөхийн холбооны албан тушаал булаацалдсан дарга нар, үндэсний бөхийн дүрмийн зохимжгүй заалт, бөхчүүдийн эв нэгдэлгүй байдлаас болж, бөх сонирхогчид цөөрхөн. Гэтэл үндэсний бөхийг шимтэн үздэг эмэгтэйчүүд үнэнч хэвээр үлдсэн байх юм аа?
-Тийм байж магадгүй. Ер нь миний бодлоор үүнд мөн хэд хэдэн хариулт өгч болох юм. Нэгдүгээр уламжлалаа дээдэлдэг сэтгэл эмэгтэйчүүд, ялангуяа ахмад болон дунд насныханд илүү их бий. Тэд төр, түмний их наадам, өв соёл, хүүхэд, хань, төрөл саднаа дэмжих сэтгэл зэргээр дамжуулан үндэсний бөхөд үнэнч байдаг. Тэдэнд үндэсний бөх бол зүгээр нэг спорт биш, ёс суртахууны өв уламжлал, бахархал нь болдог.
Хоёрдугаарт зарим эмэгтэйчүүд нөхөр, хүү, ах дүү, нутаг нэгт бөхөө дэмждэг тул бөх бол тэдний хувьд гэр бүлийн бахархал, холбоо болж хувирдаг. Энэ нь хувь хүний нэр хүнд, угсаа гарал, зан заншлын мэдрэмжтэй холбогдсон байдаг.
Гуравдугаарт гэвэл ямар ч үед үнэнч бишрэгч нь үлддэг. Эмэгтэй үзэгчид зарим талаар үнэнч фэнүүд байдаг. Хөл бөмбөг, рок, поп соёл, урлаг, уран зохиол гээд аль ч салбарт эмэгтэйчүүд үнэн үзэгчид байдаг. Тийм ч болохоор байнга л шүүмжлэлд өртөх нь бий. Үндэсний бөхийн алдаа дутагдлыг мэдэж байгаа ч, “Бөхөө биш, систeмийг шүүмжилдэг” хандлага түгээмэл байгаа.
-Та Монголын түүх, археологийн дурсгал, үндэсний өв соёлыг сонирхдог юм байна. Үндэсний бөх сонирхдог чинь үүнтэй холбоотой юу?
-Миний түүх, археологийн мэргэжил, үндэсний бөхтэй ямарч холбоогүй. Би багаасаа л буурай аавтайгаа хамт сүмо, жүдо, үндэсний бөх үздэг байсан. Тэр үеэс хойш үндэсний бөхийн үнэнч үзэгч хэвээр явж байна. Үеэл ах маань намайг жаахан байхад барилддаг байв. Тийм болохоор зун амралтаараа хөдөө ирнэ. Найзуудтайгаа барилддаг байлаа. Би жаахан байхдаа бөх болно гэж боддог байв. Эмэгтэй хүн барилдаж болохгүй гэдгийг сүүлд ойлгож, мэдсэн.
-Багадаа бөхийн спортын ямар нэгэн төрлөөр хичээллэж байсан уу?
-Жүдогийн секцэнд явж үзсэн. Гэхдээ дунд сургуульд байх үед бөхөөр хичээллэдэг охидууд эршүүд эрэгтэйлэг харагддаг байсан. Хүүхдүүд бөхийн спортоор хичээллэдэг охидыг янз бүрээр шоолж, гоочлох хандлага гардаг байсан болохоор тууштай хичээллээгүй.
-Аав, ах нь барилддаг уу?
-Манай удамд барилддаг хүн байсан. Манай үеэл ах залуудаа барилддаг байлаа. Гэхдээ амьдралын шаардлагаар бөхийн замналаа хаясан. Харин элэнц хуланц талын маань аль аль талд нь бөхийн замнал байдаг.
-Та хэд дэх жилдээ үндэсний бөхийг сонирхон үзэж байна вэ?
- Анх үндэсний бөхийн барилдааныг сонирхож үздэг болоод дунд нь хэсэг хугацаанд завсарласан үе бий. Бөх үзэхээ больсон жилүүдээ оруулахгүйгээр найман жил юм байна. Буурай аавтайгаа арван наснаас 15 нас хүртлээ идэвхтэй үзсэн. Тэр үед “DDISH” чинь сэрүүлэг тавьж болдог байсан шүү дээ. Тэр үед бөхийн барилдаан дээрээ сэрүүлэг тавиад л хамт суугаад үздэг байж билээ. Намайг 15 настай байхад буурай аав маань бие барсан. Түүнээс хойш бараг 6-7 жил бөх үзээгүй. Харин сүүлийн хоёр жил бол эргэн идэвхтэй үзэж эхэлсэн. Одоо 2025 он гэхээр гурав дахь жилдээ идэвхтэй үзэж байна.
–Танд үндэсний бөхтэй холбоотой домог, хууч яриа, фото зураг, ном, хэвлэл, үндэсний бөхийн мэх техникийн цуглуулга бий юу?
-Өө бараг байхгүйдээ би бүр тийм өндөр түвшинд үздэг үзэгч биш ээ. Гэхдээ надад нэг ном байгаа. 1992 онд хэвлэгдсэн Жижидийн Мөнхбат, С.Түвдэнням нарын “Хаях би яараагүй байхад...” гэдэг аваргын тухай ном байдаг.
-Бөхийн барилдаан үзэхдээ тэмдэглэл хөтөлдөг үү?
-Хөтөлдөггүй ээ.
-Үндэсний бөх сонирхогч эмэгтэйчүүдийн фен клубийн гишүүн үү?
-Үндэсний бөх сонирхогч эмэгтэйчүүдийн фен клубийн гишүүн биш ээ. Би сонирхлоороо л ганцаараа очиж, үндэсний бөхийн барилдааныг үзэж дэмждэг.
-Аль нутгийн бөхчүүдийн барилдааныг голлон дэмждэг вэ?
-Үндэсний бөхийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг голлон дэмждэг.
-Танд таалагддаг хамгийн уран гоё барилдаантай бөх гэвэл хэнийг хэлэх вэ?
-2023 онд Амарсайхан начин түрүүлдэг “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаан л байсан даа. Олон сайхан уран барилдаан гарсан.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг нэрлэхгүй юу?
-Түрүүн хэлсэн 2023 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаан байна. Одоо хэр нь бодохоор огшуулдаг. Их таамаг эвдсэн. Гайхалтай барилдаанууд байсан шүү.
-Үндэсний бөхийг илүү сонирхолтой, үзэгч, дэмжигчдийг нэмэгдүүлэхийн тулд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийвэл зүгээр гэж боддог вэ?
-Одоо уламжлалт байдлаасаа гараад технологийн шинэчлэл ашиглаж илүү сонирхолтой контент гаргах хэрэгтэй байх. Бас нэг жилд бараг долоо хоног болгон бөхийн өргөөнд барилдаан болдог нь утгагүй санагддаг. Цөөхөн хэрнээ чанартай барилдаанууд үзэх нь их урамтай санагддаг. Уг нь тэр “Бест буйдан”-гийн баазар дарж барилддаг, барилдаан бол их сонирхолтой гэхдээ зохион байгуулалтаа илүү сайжрүүулах хэрэгтэй байгаа. Одоо тэгээд дээр үе шиг зүгээр бөх үзээд суудаг цаг өнгөрсөн. Бөхийн өргөөнд бөх үзээд сууж байхад даваа хоорондын завсарлагаанаар үзэгчдэдээ уйдаахгүй байх сонирхолтой зүйлс хэрэгтэй байна гэж боддог шүү. Миний хувьд олон жил насаараа үзсэн хүмүүсийн дэргэд хэн ч биш болохоор энэ талаар дугарахад түргэдэх болов уу. Гэхдээ яах вэ. Авахыг нь аваад гээхийг нь гээх ухаанаар хандаарай. Ярилцлаганд урьсанд баярлалаа. Танай хамт олонд талархаж байна. Сайхан наадаарай.
Б.МАРТ: Үндэсний бөх зүгээр нэг спорт биш, ёс суртахууны өв уламжлал бахархал |
|
2025-07-12 20:48:18
2025-07-12 20:35:49
2025-07-12 20:30:35
2025-07-12 20:24:32
2025-07-12 20:15:38
2025-07-12 19:19:18
2025-07-12 18:20:00
2025-07-12 17:22:30
2025-07-12 16:51:10
2025-07-12 16:05:42
2025-07-12 16:01:37
2025-07-12 15:50:55
2025-07-12 15:06:54
2025-07-12 14:43:23
2025-07-12 14:41:22
2025-07-12 14:16:13
2025-07-12 14:14:38
2025-07-12 13:12:09
2025-07-12 11:43:39
2025-07-12 11:37:52
2025-07-12 11:22:56
2025-07-12 10:08:52
2025-07-12 09:47:33
2025-07-12 09:27:52
2025-07-12 09:17:28
2025-07-12 08:42:27
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-11 18:24:21
2025-07-11 17:35:10
2025-07-11 17:06:28
2025-07-11 16:42:38
2025-07-11 15:36:59
2025-07-11 14:49:07
2025-07-11 14:39:59
2025-07-11 14:10:49
2025-07-11 14:07:09
2025-07-11 13:45:12
2025-07-11 13:20:02
2025-07-11 12:29:43
2025-07-11 12:10:28
2025-07-11 12:00:00
2025-07-11 11:53:59
2025-07-11 10:48:20
2025-07-11 09:22:24
2025-07-11 08:57:03
2025-07-11 08:04:28
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |