Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдаанаар ирэх онд шайбтай хоккейн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд “Континентальная” дээд лигийн хоёр багийн нэг тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтож, тэмцээн болох “Степп-Арена” ордонтой танилцах зорилгоор “КХЛ” лигийн дэд ерөнхийлөгч Алексей Анисимов, болон тэмцээний зохион байгуулалт хариуцсан менежер Михаил Грабсон нар манай улсад айлчилжээ.
“КХЛ”-ийн албаны төлөөлөгчид Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, БТСУХ-ны удирдлагуудтай санал солилцож, Монголд болох тус тоглолтыг ирэх оны гуравдугаар сард зохион байгуулахаар тогтлоо. “КХЛ” лигийн хоёр шилдэг багийн тоглолт болохоос гадна өсвөр, залуучуудын дунд мастер класс сургалт зохион байгуулах юм.
“КХЛ” лигийн тухайд, 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөн дивизонд дөрвөн орны 23 багийн дунд жилд нийт 782 тоглолт зохион байгуулдаг байна. Тус лигийн тоглолтыг жилд 20 сая гаруй үзэгч тогтмол ирж үздэг ба албан ёсны сайтаар 234 сая хүний хандалттай статистик мэдээг танилцуулжээ.
“КХЛ” лигийн ерөнхийлөгчийн албыг олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Алексей Морозов хашиж байна. Манай улс ирэх онд Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт өвлийн спортын битүү дээвэртэй ордон барих болсон тухайгаа дуулгалаа.
| Монголд хоккейн “КХЛ” лигийн тоглолтыг зохион байгуулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |