• Өнөөдөр 2025-05-04

"Бөртэ Чоно-2023" наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд шалгарчээ

2023-12-19,   421

           Спортын шилдгийг шалгаруулах "Бөртэ Чоно 2023" наадмын Шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр байт харвааны тамирчин Баатархуягийн Отгонболд шалгарлаа. 

 Б.Отгонболд энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртсэн юм.
 

"Бөртэ Чоно-2023" наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188