Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын талаар орох заалтад тэдний саналыг тусгалаа.
Арга хэмжээнд 22 спорт холбоодын 46 тамирчин, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл оролцож, 13 холбогдох саналаа хүргүүлэв. Дараа нь Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн дүрэм болон бүрэлдэхүүнийг баталсан юм. Зөвлөлд нарийн бичгийн дарга Ө.Мөнхтөр, зөвлөлийн ахлах Ц.Хатанбаатар, гишүүнд Б.Ганболд, Д.Ганбат, н.Даваасүрэн, Б.Хашцэцэг, Эрхэмбаяр, Т.Долгорсүрэн, Б.Мөнх-Оргил, Б.Мөнх-Од, Г.Самбууданзан нар сонгогдлоо.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 тамирчин байдаг бөгөөд үүнээс тэмцээн уралдаанд тогтмол орж буй нь 60 орчим юм. Энэ тоог өсгөх хэрэгтэй. Үүний тулд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг цэгцлэхэд хуулинд оруулах заалт чухал болохыг оролцогчид хэлж байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс энэ жил хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хүрээнд Монголын хүүхдийн спортын наадам, “Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадам, Тусгай олимпын “Берлин-2023” зуны дэлхийн наадам, “Бишкек-2023” дифлипын наадам (чөлөөт бөх), пара таеквондо, пара жюү жицү бөхийн ДАШТ-д 291 тамирчин, 47 дасгалжуулагчаа хамруулж, 207 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын орон тооны бус зөвлөл байгуулагдлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |