ОХУ-ын Ханты-Мансийск хотноо Монгол, Оросын шатарчдын нөхөрсөг халз тоглолт эхэллээ. Манай баг тамирчид нээлтийн үйл ажиллагаанд ёслол төгөлдөр оролцож, зохион байгуулагч нарт гарын бэлгээ гардуулсан байна. Энэ удаагийн тэмцээнээр зөвхөн өрсөлдөх биш хотоор зугаалж цэнгэг агаарт тархиа цэнэглэн сэргэлтийн бэлтгэл хийж байгаа юм байна.
Уг нөхөрсөг багийн халз тоглолтыг ФИДЕ, ОХУ-ын шатрын холбоо болон Ханты-Мансийск хотын спортын хорооноос зохион байгуулж буй бөгөөд манай тамирчид тус хотын 12 тамирчинтай рапид төрлөөр халз тоглох юм. МШХ-ны гадаад харилцаа идэвхитэй өргөжиж буйгийн нэг жишээ нь энэхүү тэмцээний 90 гаруй сая төгрөгийн хэлэлцээрийг тамирчдынхаа төлөө өөрийн талд амжилттай хийж, бүх тамирчдын нислэгийн зардал болоод байр хоолны асуудлыг шийдүүлэх гэрээг зохион байгуулагч талтай зөвлөлдөж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн, манай тамирчид халз тоглолтод багаараа хожвол хүн тус бүр 80 мянган рубль (3 сая орчим ₮) ялагдсан тохиолдолд хүн тус бүр 50 мянган рубль -ийн (2 сая орчим ₮) шагнал авахаар хамтран ажиллах гэрээг амжилттай хийжээ. Монголоос дараах тамирчид олон улсын чансааны дарааллаар шалгаран оролцсон болно. МШХ-ны УЗ-ийн гишүүн Т.Батзориг багийн ахлагчаар холбоог төлөөлөн ажиллаж байна.
Эрэгтэй шатарчид:
GM С.Билгүүн
IM Н.Баттулга
IM Ү.Агьбилэг
IM С.Ган-Эрдэнэ
Эмэгтэй шатарчид:
IM Б.Мөнгөнтуул
WGM Т.Мөнхзул
WIM Б.Баярмаа
FM Э.Хулан
19 нас хүртэлх залуучууд:
FM С.Чингүүн
CM Н.Батболд
WCM Б.Мөнгөнзул
WIM Д.Мөнхзул
Олон улсын рапид чансаагаар эхний дөрөвт багтаж байсан зарим шатарчид өөрийн хүсэлтээр татгалзсан бол зарим 19 хүртэлх насны шатарчид гадаадад тэмцээн давхцаж таарсан тул дараагийн тамирчдыг нөхөж оруулсан.
Манай баг Ханты-Мансийск -ын “ЮГРА” багтай халз тоглолтоо эхлүүлэхийн зэрэгцээ бусад хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцох юм. Тус хотын Засаг дарга хатагтай Наталья Комарова манай тамирчдыг хүлээн авч уулзан гарын бэлэг гардуулжээ. МШХ болон 12 тамирчин “Хаан Чесс” брэндийн “Цодгор Хүү” шатрыг дурсгал болгон хадгалуулав.
| Орос, Монголын шатарчдын нөхөрсөг халз тоглолт эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |