• Өнөөдөр 2025-02-13

“Бөртэ чоно" наадам ирэх сарын 18-нд болно

2023-11-30,   385

          Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал боллоо.  Хурлаар ”Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын тайлан болон “Ханжоу 2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэж, санал солилцов. Мөн хурлаар спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно 2023” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товыг тогтлоо. Түүнчлэн зарим хүнийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од" одонгоор шагнах тухай хэлэлцэн шийдвэрлэжээ.  Хурлын үеэр “Ханбогд Кашимер" ХХК-ийн хамт олон “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцасны загваруудыг эхний байдлаар танилцуулж, хэлэлцүүллээ.

“Бөртэ чоно" наадам ирэх сарын 18-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188