Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулахад Үндэсний шигшээ баг, спорт холбоодын 30 дасгалжуулагч хамрагдлаа. Спортын бэлтгэл дасгалжуулалтыг дэмжих баг болон Мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо, Монголын боксын академийн төлөөлөл ирсэн байв.
Онцлох зүйл нь, дасгалжуулалтын өнөөгийн байдлыг тодорхойлж, одоо боловсруулагдаж буй хууль эрх зүйн баримт бичигт дасгалжуулагчдын саналыг тусгасан юм. Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарт ажиллаж буй дасгалжуулагч нарын мэргэжлийн эрх ашгийг нэгтгэж, иргэдийн бие бялдрын дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд дасгалжуулагч нарын оролцоо чухал” гэдгийг онцлов.
Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, дасгалжуулагчдыг бэлтгэж ирсэн тогтолцоо, цаашдын чиг хандлага дасгалжуулагч нарын нэгдсэн бүртгэл гаргах, мөшгөх судалгаа хийх. Сайдын дэргэдэх дасгалжуулагчдын орон тооны бус зөвлөл байгуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж, асуулт асууж, хариулт өглөө.
Энэ зөвлөгөөний төгсгөлд дасгалжуулагч нарын өмнө тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн баримт бичигт тэдний санал хүсэлтийг тусгаж, “Сайдын дэргэдэх дасгалжуулагчдын орон тооны бус зөвлөл” байгууллаа. Биеийн тамир, спортын төлөө зүрх сэтгэлээ зориулан дэмжиж байдаг дасгалжуулагч нар “Эв нэгдэл, ёс зүй-амжилтын түлхүүр” уриалга гаргаж, уг зөвлөгөөнийг дахин явуулах хүсэлт гаргалаа.
| Дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн боллоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |