Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч албан уулзалт хийлээ.
Уулзалтаар “Канвон 2024” залуучуудын өвлийн IV олимп, “Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын тухай мэдээллийг хүргэж, баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ноос өвлийн спортын төрлүүдэд түлхүү анхааран ажиллаж буйг онцолж, 2022-2023 оны хугацаанд цана, тэшүүр, кёрлинг, биатлон, хоккейн дасгалжуулагчид болон тамирчдад чиглэсэн олон улсын нийт зургаан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснийг дурдлаа.
Түүнчлэн “Ханбогд кашмер ХХК” болон “Kelme” брэндээс “Канвон 2024” залуучуудын олимпод оролцох баг тамирчдын хувцсыг эхний байдлаар танилцуулж, санал солилцов. Дашрамд дурдахад одоогоор “Канвон 2024” залуучуудын олимпод оролцохоор манай уулын цана, гүйлтийн цана, биатлоны нийт 11 тамирчин эрхээ хүртээд байна.
| МҮОХ-ныхон өвлийн спортын холбоодын удирдлагыг хүлээн авч уулзав |
|
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |