Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооноос санаачилсан “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийтийн хөл бөмбөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж, бие бялдрын боловсрол түгээх, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой.
Хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд байгуулагдсан бүх өмчийн хэлбэрийн хөл бөмбөгийн талбайд олон улсын стандартын шаардлага хангасан эсэхэд улсын үзлэг, үнэлгээ хийх, хүүхэд, багачууд аюулгүй орчинд тоглож, хичээллэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломжийг хангах үүднээс сургалт сурталчилгаа явуулж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх юм байна.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь Биеийн тамир, спортын байгууллагуудыг татан оролцуулж, “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг удирдлага зохион байгуулалтаар хангана. Мөн аймаг, дүүрэг, хороо, сум, багийн Биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, орон нутгийн хөл бөмбөгийн багш, дасгалжуулагчийг нийтийн болон олон улсын хөлбөмбөгийн багшийн мэргэжлийн сургалтад хамруулна” гэв.
Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангиллал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөл бөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөл бөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
| “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэн зурав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |