Хүндийн өргөлтийн 2023 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мексик Улсын Гвадлахара хотод зохион байгуулагдаж байна.Тус ДАШТ-ээс О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж байгаа бөгөөд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ өрсөлдсөн юм.
Түүний жинд 32 тамирчин оролцсон, О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр 95 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.
Түүх сөхвөл, 1978 оны Болгарын Софи хотод болсон залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байв. Харин эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл медаль хүртэж байлаа.
Д.Энхбаатар Монголын хүндийн өргөлтийн тамирчдын дундаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг хүртсэн түүхтэй. Түүнээс хойш манай улсаас эрэгтэй тамирчин залуучуудын ДАШТ-ээс медаль аваагүй байна. Залуучуудын ДАШТ-ий отгон медальт О.Төгс-Эрдэнэ нь өнгөрсөн жил өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.




| О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо
2026-05-05 17:29:52
ЦЕГ: Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой байх магадлалтай
2026-05-05 15:44:13
ЭРХЭМСЭГ ТУЯА
2026-05-05 08:41:37
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |