• Өнөөдөр 2025-02-13

З.Шинэчагтга дараагийн тулаанаа удахгүй хийнэ

2023-11-17,   465

Дэлхийн шилдэг холимог тулааны холбоодын нэг “One Championship”-ээс З.Шинэчагтгын ээлжит тулаан зарлажээ. Өдгөө 27 настай тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Квон Вон Ильтэй тулалдахаар болжээ. З.Шинэчагтга хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Руи Чэнтэй тулалдан ялалт байгуулсан. Түүний хувьд “ONE Championship”-д нийтдээ есөн тулаан хийснээс зургаад нь ялжээ. Харин түүний өрсөлдөгч “Хөөрхөн хүү” хочит 28 настай Солонгос залуугийн тухайд замналдаа 16 тулаан хийснээс 12-т нь ялсан аж. Сүүлд 2023 оны зургадугаар сарын 09-ний өдөр Артём Белахтай тулалдаж, хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагажээ.


З.Шинэчагтга дараагийн тулаанаа удахгүй хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188