Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ. Улсын гарди Ц.Бямба-Отгон энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэсэн билээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн барилдааны зургаагийн даваанд Завхан аймгийн харьяат, улсын заан М.Лхагвагэрэл улсын заан Б.Бат-Өлзийг, Өвөрхангай аймгийн харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгон улсын харцага Н.Золбоог давж үзүүр түрүүнд бяр хүчээ сорихоор үлдсэн. Түрүү байрын төлөө хоёр бөх хурдан шуурхай барилдаж, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлсэн юм.
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН МЭНДЭЛСНИЙ 861 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН ТҮРҮҮЛЛЭЭ |
|
2025-08-17 07:20:00
2025-08-17 07:10:00
2025-08-17 07:00:00
2025-08-16 12:15:02
2025-08-16 12:06:09
2025-08-16 11:55:49
2025-08-16 11:49:56
2025-08-16 11:40:46
2025-08-16 10:53:48
2025-08-16 10:39:16
2025-08-16 10:25:04
2025-08-16 09:37:32
2025-08-16 09:11:14
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |