Олон улсын олимпын хорооны Олимпын эв санааны нэгдлийн сан, Монголын үндэсний олимпын хороо, Дэлхийн триатлоны холбоо, Монголын триатлоны холбоо хамтран Улаанбаатар хотноо триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалтыг энэ сарын 6-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Дэлхийн триатлоны холбооноос томилогдон ирсэн Өмнөд Африк, Швейцарийн нэртэй дасгалжуулагч Франц Студер, Филиппиний паратриатлон, усанд сэлэлтийн дасгалжуулагч Энтони Лозадa нар удирдаж, Монголын аймаг, дүүрэг, клубүүдийн 14 дасгалжуулагч оролцов.
Семинарын хаалтын үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцож, дасгалжуулагч нарт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын гарын үсэгтэй гэрчилгээг гардуулж өгөв.
| Триатлоны дасгалжуулагчдын сургалт, семинар өндөрлөв |
|
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |