• Өнөөдөр 2025-02-14

ТВ9 телевизийн 20 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлж, М.Лхагвагэрэл үзүүрлэв

2023-11-12,   1090

   Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2023.11.11/  "ТВ9" телевизийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
 
     Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны ням гаригийн 11:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.

ТВ9 телевизийн 20 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлж, М.Лхагвагэрэл үзүүрлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188